Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
  ТЭНХИМИЙН ХАМТ ОЛОН

Тус тэнхим нь 2007 онд Эдийн засгийн онолын тэнхимээс тусгаарлан байгуулагдаж одоо 4 үндсэн багш, 2 цагийн багштайгаар хичээл сургалтын ажлыг  явуулж байна.

Тус тэнхим нь хөдөлмөрийн эдийн засаг, бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежмент, гадаад худалдаа гаалийн менежмент, маркетингийн мэргэжлээр тус тус мэргэжилтэн бэлтгэх сургалтын үйл ажиллагааг хариуцан явуулж байна.

 

Тэнхимийн эрхлэгчээр шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Чингис хааны дэлхийн болон хүмүүнлэгийн ухааны академийн академич Н.Содномдорж, доктор (Ph.D) дэд профессор  О.Лхагварэнцэн, докторант Ч.Батхүү, докторант Д.Цэцэгсайхан, магистр Д.Оюунбилэг, Б.Энхбаатар, Т.Одгэрэл  нар ажиллаж байна. 

 

Тус тэнхимийн харъяанд 2007 оноос магистрын сургалтын 2015 оноос докторын хичээл явагдаж 2015-2016 оны хичээлийн жилд 18 докторант, 30 гаруй магистрант, өдрийн сургалтанд 100 гаруй оюутан суралцаж байна.

 

Тус тэнхимийн багш нар “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Millennium Development Goals-Based Comprehensive National Development Strategy of Mongolia” монгол-англи хэл дээр, (2008), НҮБ-ийн хөгжлийг ивээх сангийн  “Монголын хүний хөгжлийн илтгэл-2007”, Хөдөлмөр эрхлэлт ядуурал, “Mongolia Human Development Report-2007” монгол- англи хэл дээр (2008), Сангийн яамны төслөөр “Монгол улсын хөрөнгө оруулалтыг шингээх ажиллах хүчний чадавхийн судалгаа, хэтийн тооцоо”(2008), Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны төслөөр “Монгол улсын хөгжлийн загварчлал, стратегийн прогноз тооцоо”(2011), Америкийн мянганы сорилтын корпорацийн сахүүжилтээр хийгдсэн МБС-ын “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг Монгол Улсад хөгжүүлэх техникийн дэмжлэг зөвлөх үйлчилгээ” олон улсын дэд төсөл, Technical Support Consulting Services for Development of the Labor Market Information System and Career Guidance Services in Mongolia” Монгол-Англи хэл дээр (2012), Чингэлтэй дүүргийн ИТХ-ын захиалгаар “Чингэлтэй дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2012-2017 оны стратеги, прогноз тооцоо” (2012)  зэрэг гадаад, дотоодын төслийг боловсруулж хүлээлгэн өгсөн болно. Тэнхимийн багш нарын лекцийн I боть (323 хуудас) 2014 онд ном болон хэвлэгдсэнээс гадна багш нар УБЭИС-ийн эрдэм шинжилгээний бүтээл 5-10 дугаар, дээрх төсөл хөтөлбөрүүд, зөвлөмжүүдийг номын сангаар дамжуулан үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

2016/2017 оны хичээлийн жилд тус тэнхим “Монгол улсын хүний нөөцийн өдөр”-өөр “Хөдөлмөрийн эдийн засаг судлал хүний нөөцийн менежментийн уялдаа хамаарал” сэдэвт үндсэн илтгэл (төрийн ордонд) “Орчин үеийн хөдөлмөрийн эдийн засаг судлал” сэдэвт үндсэн илтгэлийг Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулсан семинарыг тавьж хэлэлцүүлсэн ба Монгол улсын боловсролын тогтолцооны эрдэм шинжилгээний хурлыг тус тэнхим удирдан хөтөлсөн.

 

Цаашид багш нарын болон оюутны эрдэм шинжилгээний  хурлыг өргөн хүрээтэй бодлого чиглэлтэй явуулж, дотоод гадаадын төслүүдэд багш  нарыг оролцуулахын зэрэгцээ   хөдөлмөрийн эдийн засаг, хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх сургалтыг  зохион байгуулж сертификат олгох, тэнхмийн багш нарын лекцийн фондыг ашиглан сурах бичиг болгон хэвлүүлэх эхийг бэлтгэж   байна.