Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
1. Маркетингийн менежер
 
Хөтөлбөрийн агуулга. Дээд боловсролын болон менежмент, маркетингийн суурь мэдлэг олгох хичээлүүдийг судалж, ингэснээр байгууллагын үйл ажиллагаанд маркетингийн гүйцэтгэх үүрэг, пүүсийн стратеги төлөвлөлт, хэрэглэгчийн болон байгууллагын зах зээл, өрсөлдөгчдийг шинжлэн судлах, маркетингийн хөтөлбөрийг зохион байгуулахаас гадна олон улсын худалдаа, олон улсын маркетингийн судалгаа хийх арга барилуудтай танилцаж, улмаар гадаад дотоодын түншүүдтэй олон улсын худалдаа хийх хэрэглэгчдийг татах идэвхжүүлэх чадварыг эзэмшинэ.
 
Аль салбарт маркетингийн мэргэжлийн төгсөгч шаардлагатай вэ?
Худалдаа, хангамж, ложистикын байгууллага /гадаад болон дотоод/
Бүх төрлийн үйлчилгээний бизнесийн байгууллага
Үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын маркетинг, борлуулалт, ложистикийн үйл ажиллагааны нэгжүүд
Нийгмийн үйлчилгээний салбаруудын олон нийттэй харьцах нийгмийн ажлын хүрээнд
 
Элсэхэд юу хэрэгтэй вэ?
Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик, гадаад хэлээр өгнө. Элсэгч нь математик, нийгмийн ухаан, логик болон зах зээлийн сэтгэлгээний чадвар эзэмших чиглэлээр өөрийгөө бэлдэх хэрэгтэй.
 
Хөтөлбөрийн хамрах салбар
Худалдааны салбар (жижиглэнгийн худалдаа, бөөний худалдаа, дотоод болон гадаад худалдаа)
Үйлчилгээний салбар (мэдээлэл харилцаа холбоо, банк санхүү, зууч, үл хөдлөх хөрөнгийн менежмент, инженеринг, франчайзинг, зөвлөх, аялал жуулчлал)
Үйлдвэрлэлийн салбар (хангамж түгээлт, борлуулалт үйлчилгээ)
Хувь хүний хөгжил ба нийгмийн харилцаа (мэдлэгээ чадвар болгох, асуудлыг зөв шийдлийг олох, багаар ажиллах, илтгэх, ажил төлөвлөх, хувийн зохион байгуулалт)
Хэл, харилцааны соёл (дотоод болон гадаад хэрэглэгчийг татах, харилцааны болон мэргэжлийн чадвар)
 
Төгсөгч ямар дээд боловсролын зэрэг авах вэ?
Маркетингийн менежментийн  бакалавр /Bachelor of management and marketing/
 
Хөтөлбөрөөр суралцах дундаж хугацаа: 4 жил
 
Харилцах ажилтан:
Утас: 88091216, 99299984
И-мэйл: odko_3113@yahoo.com, d_saikhna@yahoo.com
 
 
2. Хөдөлмөрийн эдийн засагч
 
Хөдөлмөрийн эдийн засагч   D 310600
 
Хөтөлбөрийн агуулга
Хөдөлмөрийн харилцаанs явцад гарах эдийн засгийн гол процессууд, орчин үеийн хөдөлмөрийн эдийн засгийн онолын чиглэл, урсгалууд, арга аргачлал, зах зээлийн үеийн хөдөлмөрийн шинэ харилцаа, орчин үеийн хөдөлмөрийн хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээл, ажилгүйдэл, үр ашигтай хөдөлмөр эрхлэлт, хүн хүчний нөөцийн ашиглалт, ажиллах хүч түүний нөхөн үйлдвэрлэл, цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн шударга хувиарлалтын тооцоо зэргийг судлаж, амьдрал бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгех, цаашдын бодлогыг тодорхойлох мэдлэг чадварыг эзэмшинэ. Энэхүү хөтөлбөр нь улс ардын аж ахуйн аль ч салбарт микро болон макро түвшинд хөдөлмөрийн харилцаатай холбогдох үйл ажиллагаануудад хөрвөх чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг.
 
Аль салбарт хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлийн төгсөгч шаардлагатай вэ?
Эдийн засгийн үйл ажиллагааны голлох салбарууд, тухайлбал, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, худалдаа үйлчилгээ г.м
Эрдэм шинжилгээний байгууллага, төрийн институтууд, түүнчлэн яам агентлагийн хөдөлмөрийн асуудал хариуцсан  албанд
Үйлдвэр аж ахуйн нэгж, компаний үйлдвэрлэлийн ба захиргааны удирдлагын алба нэгжүүдэд
• Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон төрийн бус байгууллагуудад
 
Элсэхэд юу хэрэгтэй вэ?
Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик, нийгэм, гадаад хэлний сонгон суралцсан хичээлээр өгч 400-с доошгүй босго оноо авсан  байна. ( орос хэл ба англи хэл)
 
Хөтөлбөрийн хамрах салбар
>        Оюутнууд хөдөлмөрийн эдийн засгийн мэдлэг олсноор ажиллах байгууллагадаа хөдөлмөрийн оновчтой ашиглалт, хүний нөөцийн менежментийн арга зарчмуудыг хэвшүүлж төлөвшүүлэх
>        Ажлын байранд хөдөлмөрлөх явцад гарч болох алдаа дутагдал, хөдөлмөрийн харилцааны зарчмуудыг шийдвэрлэх
>        Хэл, харилцааны соёл( харилцааны болон мэргэжлийн англи хэл, төслийн баримт бичиг боловсруулна.
>        Хувь хүний хөгжил ба нийгмийн харилцаа ( мэдлэгээ чадвар болгох, асуудлын зөв шийдлийг олох, багаар ажиллах, илтгэх, ажил 
 
Төгсөгч ямар эрдмийн зэрэг авах вэ? Хөдөлмөрийн эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг / Bachelor of labor economics ( BLE)/
 
Хөтөлбөрийн агуулгын талаар лавлах утас, mail хаяг:
Утас-9929 8828
 
 
 
3. Гадаад худалдаа, гаалийн менежмент
 
Хөтөлбөрийн агуулга: зах зээлийн эдийн засаг, худаддаа, гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх, тэдэнд гадаад худалдаа, олон улсын эдийн засгийн харилцаа, гаалийн мэргэжлийн болон гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн сүлжээний онол практикийн мэдлэг чадвар олгоход оршино.
Энэхүү мэргэжлээр тус сургуульд суралцагсад гадаад худалдаа, гаалийн чиглэлээр ажиллах бүрэн чадвартай мэргэжилтэн болсноор төрийн тусгай алба-гаалийн байгууллагад ажиллахын зэрэгцээ гаалийн харилцаанд оролцогч байгууллага (гаалийн мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч банк, даатгалын байгууллагад, бизнесийн байгууллагуудад мэргэжилтнээр ажиллах бүрэн боломжтой. Мөн төр ба хувийн хэвшлийн бүх төрийн бизнесийн байгууллагын гадаад, дотоод худалдаа, гадаад эдийн засгийн харилцааны мэргэжилтнээр ажиллах боломжтой.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик гадаад хэлний чиглэлээр өгсөн байна.
Суралцагсад бизнесийн удирдлагын ухаанаар бакалавар зэрэгтэй тус сургуулийг төгсөнө.
И-мэйл: uberdem@yahoo.com
Вэб: ubs.edu.mn, утас: 99110604
 
 
4. Хүний нөөцийн менежер
 
Хөтөлбөрийн агуулга: Хүний нөөцийн менежментийн мэргэжлийг эзэмшигч нь хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн, онол, арга зүй, олон улсын туршлагыг эзэмшсэн мэргэжилтэн байна. Түүнчлэн ямарч салбар, аж ахуй нэгж байгууллагын ажлын байрны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, эерэг сөрөг хандлагыг тогтоон хөгжлийн чиглэлийг прогнозчлох чадвартай байна. Хүний нөөцийн төлөвлөлт, хүн хүчний нөөцийн нөхөн үйлдвэрлэл, сургалт, идэвхжүүлэлт, хөдөлмөрийн бүтээмж, идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүдийг харьцуулан судалж, тодорхой чадварыг эзэмшсэн байна.
 
Аль салбарт хүний нөөцийн менежмент мэргэжлийн төгсөгч шаардлагатай вэ?
Улсын болон хувийн хэвшлийн байгууллагын хүний нөөцийн албанд мэргэжилтэн
Бизнесийн байгууллагын анхан ба дунд шатны нэгжүүдийн менежер
Эрдэм шинжилгээний байгууллага, төрийн институтууд, түунчлэн яам агентлагийн хөдөлмөрийн асуудал хариуцсан ажлын байранд
Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон төрийн бус байгууллагуудад
Сургалтын байгууллага, багш судлаач
Нутгийн удирдлагын байгууллагуудад нийгмийн ажилтан
 
Элсэхэд юу хэрэгтэй вэ?
Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик, нийгэм, гадаад хэлн сонгон суралцсан хичээлээр өгсөн байна. ( орос хэл ба англи хэл)
 
Хөтөлбөрийн хамрах салбар
>       Оюутнууд хүний нөөцийн менежментийн мэдлэг олсноор улс үндэсний  болон байгууллагын хүний нөөцийн удирдлагын систем, үндсэн ү ажиллагаа, хүний нөөцөөр удирдах арга технологийг ойлгоно.
>       Хүний нөөцийн удирдлагын үндсэн асуудлуудыг шийдвэрл; менежмент, хүний нөөцийн бодлогын уялдаа хамааралыг онол, арга т практик үйл ажиллагаатай хослуулан шийдвэрлэх.
>       Хэл, харилцааны соёл( харилцааны болон мэргэжлийн англи х; төслийн баримт бичиг боловсруулна.
>       Хувь хүний хөгжил ба нийгмийн харилцаа ( мэдлэгээ чадвар болгс асуудлын зөв шийдлийг олох, багаар ажиллах, илтгэх, ажил төлөвле хувийн зохион байгуулалт)
 
Төгсөгч ямар эрдмийн зэрэг авах вэ? Бизнесийн удирдлагын ухааны бакалаврын зэрэг / Bachelor of ВА
 
Хөтөлбөрийн агуулгын талаар лавлах утас, mail хаяг
Утас-9929 8828