Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ

Улаанбаатар Эрдэм Их Сургууль

Санхүү Бүртгэлийн тэнхим

Санхүү бүртгэлийн тэнхим нь УБЭИС –ийг 1996 онд “Улаанбаатар Эрдэм  Дээд Сургууль” нэртэйгээр анх байгуулагдахад “Банк санхүү нягтлан бодох бүртгэлийн тэнхим” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн ууган тэнхим билээ.

Энэ хугацаанд банкны менежмент өдөр  14  төгсөлтийн 563 , орой, эчнээ 37, нийт 600 мэргэжилтэн, Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр өдөр   17 төгсөлтийн  873 мэргэжилтэн, 2003 оноос орой, эчнээ 14 төгсөлтийн 1087, нийт 1960 мэргэжилтэн,   2008 оноос  татварын эдийн засаг мэргэжлээр 6 төгсөлтийн 151 мэргэжилтэнийг бэлтгэсэн байна.

1996 оноос хойш 19 жилийн хугацаанд нийт53 төгсөлтийн 2710 гаруй чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргасан бөгөөд 90 гаруй хувь нь салбар салбартаа мэргэжлийн чиглэлээрээ амжилттай ажиллаж байна.

I. ТЭНХИМИЙН ЗОРИЛГО

Санхүүгийн зах зээлийн судалгаа шинжилгээнд суурилсан мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс зүйг сургалтаараа олгож, орчин үеийн практик шаардлагад нийцсэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай  санхүү, бүртгэл, татвар, банкны мэргэжилтэн бэлтгэх нь бидний зорилго юм.

 

II. ТЭНХИМИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

 

2016 оны байдлаар Санхүү банк , Нягтлан бодох бүртгэл гэсэн 2 хөтөлбөртэйгээр Банкны менежмент, Санхүүгийн менежмент , Нягтлан бодох бүртгэл, Татварын нягтлан бодогч мэргэжлээр  элсэлт авч, сургалтын үйл ажиллагаа явагдаж байна.

Тус тэнхим нь Тэнхимийн эрхлэгч дэд,проф С.Түмэнбаяр, дэд,проф Н.Мөнхбаатар, дэд,проф Д.Эчик, докторант Ц. Мягмарсүрэн, докторант Ц.Батзаяа,  магистр Д.Номиндарь  нарын нийт 6 багшийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

III. ТЭНХИМИЙН ТОГТМОЛЖСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

А. Их дээд сургуулиуд, мэргэжлийн байгууллагаас зохион байгуулагддаг

  1. ХААН банкны нэрэмжит “Банкны олимпиад”-д оюутны баг бэлтгэн оролцуулдаг.
  2. Санхүүгийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын хооронд зохион байгуулагддаг “Санхүүгийн менежментийн улсын олимпиад”-д сүүлийн 3 жил дараалан оролцож байгаа.
  3. Монголын мэргэшсэн Нягтлан бодогчдын институт (ММНБИ) Их дээд сургуулиуд  хамтран зохион байгуулдаг Нягтлан бодох бүртгэлийн Улсын олимпиадад оюутаныг баг , багш нар оролцдог.
  4. Гааль, Татварын алба, Татварын мэргэшсэн зөвлөхийн зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг  “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ ?” тэмцээн уралдаанд оюутны баг бүрдүүлэн оролцож байна.

Б. УБЭИС-ийн хүрээнд зохион байгуулагддаг үйл ажиллагаа

  1. Жил бүрийн 12 сард “Санхүү эдийн засгийн ажилтаны өдөр”-ийг тохиолдуулан Санхүүчдын баяр-Мэргэжил сурталчилах өдөрлөгийг зохион байгуулах
  2. УБЭИС-ийн ”  Эрдмийн чуулган” –д оюутан, багш нар өөрсдийн судалгааны ажлын чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцүүлдэг.
  3. ЕБС-ийн 12-р анги төгсөгчдөд зориулан сургууль дээрээ болон ЕБС-ууд дээр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, танилцуулга хийдэг.

IV.ХАМТЫН АЖИЛЛАГАА

Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн  Санхүү Бүртгэлийн тэнхим нь:

  • Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын институт(ММНБИ)
  • Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг (ТМЗ)
  • Татварын ерөнхий газар
  • Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
  • Интерактив Би Ай компани (IBI)
  • Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо (МХЗХҮХ)

Монгол банк болон бусад арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна.