Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

1. Мэргэжил: Сэтгэл судлал /нийгмийн/ Код: D221600

Хөтөлбөрийн агуулга:
“Сэтгэл судлал /нийгмийн/” мэргэжлээр суралцагч нь хүмүүнлэгийн болон нийгэм эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалиудтай танилцан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх
Хүний сэтгэхүйн үйл ажиллагааны тухай бүрэн дүүрэн мэдлэгтэй, хүрээлэн буй орчин дахь үйл явц, хүний үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж танин мэдэх, таамаглах бүрэн чадвартай болж тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглана.
Төгсөгч дээрх газруудад мэргэжлээрээ ажиллах боломжтой:
Тус мэргэжлээр суралцагч нь төгсөөд төрөл бүрийн мэргэжил, бүх шатны сургуулийн онцлогт тохирсон сэтгэл судлалын хичээлийг заах , төрийн ба төрийн бус байгууллагад сэтгэл зүйчээр ажиллах, үйлдвэр, үйлчилгээний газаруудадын хүний нөөцийн албанд мэргэжилтэн, олон нийттэй харилцан ажилтан, судлаачаар ажиллах бүрэн бололцоотой юм.
Төгсөгч ямар боловсролын зэрэг авах вэ?
Сэтгэл судлалын ухааны бакалавр I Bachelor of psychology
Сургуульд элсэхдээ: Тус сургуульд элсэн суралцахын тулд элсэлтийн ерөнхий шалгалтанд орж монгол хэл, нийгмийн тухай мэдлэг 400-аас доошгүй оноо авсан байна.
Харилцах утас: 311776, 326295, 88118795. 99072799
 
 

2. Мэргэжил: Аялал жуулчлал - D340900

Хөтөлбөрийн агуулга: Дээрхи мэргэжлээр суралцагч нь аялал жуулчлалын үйл ажиллагааны өвөрмөц онцлогийг судалж мэдсэн, аялал жуулчлалын байгууллагуудын зохион байгуулалт, аялал жуулчлалын мэргэжилтний эрх үүрэг, зохион байгуулах арга зүй, үйл ажиллагаандаа баримтлах зарчим, төлөвлөлт, аялал жуулчлалын үзэл баримтлал, менежментийн мэдлэг, төрөлжин суралцсан гадаад хэлээр орчуулга хийх зэрэг чадваруудыг эзэмшсэн монгол орныхоо түүх, газар зүй, ард түмний зан заншил, амьдралын  хэв маягийг сайн мэддэг, тодорхой аялалыг зохион байгуулах чадвартай бакалаврын түвшний мэргэжлийн шаардлага хангасан байна.
Тус сургуульд элсэн суралцахын тулд элсэлтийн ерөнхий шалгалтанд орж монголын түүх, гадаад хэлны шалгалт 400-аас доошгүй оноо авсан байн.
Энэ мэргэжлээр төгсөгч нь аялал жуулчлалын төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага болон хувийн компануудад аялал жуулчлалын мэргэжилтэн, орчуулагч, менежер, хөтөч, зочид буудлын менежерээр ажиллахын зэрэгцээ бие даан аялал жуулчлалын бизнес эрхлэх, судалгаа шижилгээний ажил хийх чадвартай болно.
Харилцах утас: 311776, 326295, 88118795. 99072799
 

3. Мэргэжил: Нийгмийн ажил - D760100 

Хөтөлбөрийн агуулга: Нийгмийн ажлын мэргэжлийн талаархи суурь мэдлэг болох нийгмийн ажилтны хүлээх / гүйцэтгэх / үүрэг, эзэмшвэл зохих ур чадвар, үйлчилгээнд баримтлах зарчим, ёс зүйн мэдлэг чадвартай болохын дээр хувь хүн, гэр бүл, олон нийттэй ажиллах, хүнтэй харьцах харилцааны ур чадвар эзэмшинэ.
Өдөр, орой ангид 4-4,5 жил суралцахаас гадна бакалаврын дипломтой бол 2,5 жилээр эчнээ сургалтанд хамрагдах, мөн магистрантурт 1,5 жил суралцаж мигистрын зэрэг хамгаалж болно.
Төгсөгч нь: - Бүх дүүрэг, хороо, сум, багийн Засаг Даргын Тамгын Газар
-Дүүрэг, сумын Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэс
-Ерөнхий Боловсролын Сургуулиуд
-Олон Улсын болон Төрийн Бус Байгууллагууд
-Бизнесийн байгууллагуудад хүний нөөцийн мэргэжилтэн, олон нийттэй харилцах ажилтан, судлаачаар ажиллах боломжтой.
Тус сургуульд элсэн суралцахын тулд элсэлтийн ерөнхий шалгалтанд орж монгол хэл, нийгмийн тухай мэдлэг 400-аас доошгүй оноо авсан байна.
Харилцах утас: 311776, 326295, 88118795. 99072799
 

4. Мэргэжил: Хууль Эрх зүй
Шинэ элсэлт шинэ сонголт

УБЭИС 2016-2017 оны хичээлийн шинэ жилээс эхлэн “ Эрх Зүйч” мэргэжлээр элсэлт авах эрхтэй боллоо. Эдүгээ манай улсад эрх зүйч бэлтгэдэг хууль зүйн их дээд сургууль цөөнгүй,  жил бүр олон зуун оюутан энэ мэргэжлээр төгсдөг боловч ажлын байр хязгаартай нөхцөлд тус сургуульд шинээр “ Эрх зүйн” мэргэжлээр сургалт явуулах эрх олгосон нь сургалт явуулах байнгын ажлын явц болон сургалтын хөтөлбөрийн онцлог, хүрэх үр дүнгийн давуу байдал зэрэг хүчин зүлийг харгалзсан явдал юм. Тухайлбал:

1. Олон улсын эрх зүйн жишиг, Үндэсний эрх зүйн стандартын шаардлагыг хангахуйц хөрвөх боломжтой сургалтын хөтөлбөрийн дагуу эрх зүйн бакалаврын дээд боловсрол эзэмшинэ. 

2. Ахлах ангиасаа эхлэн өөрийн чөлөөт сонолт \ шүүгч, прокурор, өмгөөлөгч, төрийн захиргааны алба хуулийн зөвлөх, олон улсын эрх зүйч, хүний эрхийн хуульч гэх мэт\ хийх замаар нарийн мэргэших боломж нээлттэй.

3. Суралцах хугацаандаамэргэжил, мэргэжлийнхээ дагуу альч салбарын ажлын байрны төсөл “хуульчдын сонгон шалгаруулалт” , “ төрийн албаны шалгалт” зэрэг сорилт шалгалтанд өрсөлдөх өргөн мэдлэг, өндөр чадвар, ёс зүйн соёлтой хуульч төлөвших ажил мэргэжлийн онцлогийг өөрийн болгох үндэс бүрдэнэ.

4. Сургалтын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болгох үйлдвэрлэлийн дадлага  мэргэшсэн сонголтынхоо дагуу гурван талын \дадлагыг хүлээн авах байгууллага, сургууль, оюутан\ гэрээний үндсэн дээр тогтвортой үр дүнтэй хийх нөхцөл боломжоор хангагдана...  Та эрх зүйч болохыг хүсвэл УБЭИС- ийг сонгоорой.

Холбоо барих дугаар: 88118795, 99110870

“Багш, бага боловсрол”-ын мэргэжлийн

хөтөлбөрийн танилцуулга

1.    Мэргэжлийн нэр:“Багш, бага боловсрол”-ын Индекс:011301

2.    Хөтөлбөрийн агуулга:Бага боловсролын багш мэргэжлээр суралцагч нь Монгол улсын түүх, соёл, зан заншил, болон орчин цагийн Монгол хэл,Монгол хэл бичиг найруулга зүй, Монголын  уран зохиол,математик, байгаль, нийгэм, урлаг соёлын мэдлэг, дадал, чадвар эзэмшихээс гадна сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, боловсрол судлал зэрэг хичээлүүдийг судлан, багшийн ёс зүй,  багшлах ажлын мэдлэг чадвар, дадлагатай мэргэжилтэнболжтөгсөнө.

3.    Мэргэжлийн зориулалт:Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхийболовсролын байгууллагад мэргэжлийн чиглэлээр ажиллах, тэрчлэн эзэмшсэн мэргэжлээрээ  эрдэм шинжилгээ судалгааны ажил  хийхболовсон хүчин болж бэлтгэгдэнэ.

4.    Төгсөгч нь ямар салбарт ажиллах боломжтой бэ?

Ø Төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулиудад бага ангийн багш

Ø Албан бус боловсрол олгох төвд бага боловсролын багш

Ø Бага ангийн сургалт явуулдаг төвүүдэд багш

Ø Бага ангийн сургалтын менежер

Ø Өдөр өнжүүлэх төвд багш

5.    Элсэгчдэд тавигдах шаардлага:

Монгол хэл эсвэлНийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн аль нэгээр  ЭЕШ өгч босго онооны шаардлага хангасан байна.

6.    Төгсөгч нь дээд боловсролын ямар зэрэг авах вэ?

Багш, бага боловсрол /Bachelor of Primary education/

 

Харилцах утас:99088361, 99931735, 88118795

e-mail:Bayartsetseg0506@yahoo.com

 

“Багш, сургуулийн өмнөх боловсрол”-ын

Мэргэжлийнхөтөлбөрийн танилцуулга

1.    Мэргэжлийн нэр: “Багш, сургуулийн өмнөх боловсрол” Индекс:011201

2.    Хөтөлбөрийн агуулга:Багш, сургуулийн өмнөх боловсролын мэргэжлээр суралцагч нь Нийгэм хүмүүнлэг, байгалийн болон соёл урлагийн шинжлэх ухааны мэдлэг, эзэмшсэн байхаас гадна хүүхдийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлал, багшийн ёс зүйн болоод бага насны хүүхдийн бие, бялдар, оюуны хөгжлийн онцлогт тохируулан аливааг танин мэдэх, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх арга барил эзэмшсэн цаашид бие даан тасралтгүй хөгжих чадвар, дадалтай мэргэжилтэн болж төгсөнө.

3.    Мэргэжлийн зориулалт:Төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багш, арга зүйч, менежерээр ажиллах, тэрчлэн эзэмшсэн мэргэжлээрээ  эрдэм шинжилгээ судалгааны ажил  хийх чиглэлээр бэлтгэгдэнэ. Мөн уг хөтөлбөрөөр төгсөгч СӨБ-ын удирдахуйн ухааны магистрын хөтөлбөрөөр 1,5 жил үргэлжлүүлэн суралцах боломжтой.

4.    Төгсөгч нь ямар салбарт ажиллах боломжтой бэ?

Ø Төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багш

Ø Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад  арга зүйч

Ø Цэцэрлэгийн эрхлэгч

Ø Өдөр өнжүүлэх төвд багш

Ø Хувиараа цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх

5.    Элсэгчдэд тавигдах шаардлага:Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн аль нэгээр  ЭЕШ өгч босго онооны болзол шаардлага хангасан байна.

Манайд элсэгчид Багш, сургуулийн өмнөх боловсролын мэргэжлээр дараах хэлбэрээр суралцах боломжтой. Үүнд:

a.    Бакалавр өдөр-4 жил

b.    Бакалавр орой, эчнээ 4-5 жил

c.    Боловсролоос бусад мэргэжлийн бакалаврын зэрэгтэй бол орой, эчнээ 2,5 жил

6.    Төгсөгч нь дээд боловсролын ямар зэрэг авах вэ?

Багш, сургуулийн өмнөх боловсрол /Bachelor of Pre school education/

Харилцах утас:99088361, 99990972, 99931735

e-mail:Bayartsetseg0506@yahoo.com