Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

2017 ОН

ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА

           “Улаанбаатар Эрдэм Оюу” дээд сургууль 1996 онд байгуулагдан англи, япон хэлний зааж эхэлснээр тус тэнхимийн суурь тавигдсан. Тэр цагаас хойш тэнхим байр сууриа бэхжүүлж, тогтвортой ажиллах үндэс сууриа тавихад нэрт орчуулагч Д.Алмаас, Н.Түвдэнням болон гадаад хэлний анхны залуу багш нар чухал хувь нэмэр оруулсан юм. 2006 оноос Европ, Өрнө дахины хэлний тэнхим, Ази, Дорно дахины хэлний тэнхим гэсэн хоёр тэнхим ажиллаж байгаад 2010 оноос Гадаад хэлний тэнхим болон өргөжиж гадаад хэлний багш-орчуулагч (англи, япон, хятад, солонгос), аялал жуулчлал–гадаад хэл мэргэжлээр сургалт явуулж ирлээ.

Гадаад хэлний тэнхим нь өдөр тутмын сургалтаас гадна оюутнуудыг хөгжүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, оюутныг гадаад хэлнийхээ мэдлэгийг сайжруулах, мэргэжилдээ дур сонирхолтой болгохын тулд уран илтгэх индэр, эрдэм шинжилгээний хурал, тэмцээн, уралдаан зохиох, улс, нийслэлийн хэмжээний олимпиад, уралдаан тэмцээн зэрэгт бэлдэж зөвлөгөө өгөх зэрэг олон талт ажлыг зохион байгуулж ирлээ. Тухайлбал гадаад хэл сурах сонирхолтой оюутнуудад зориулж англи, япон, хятад, орос, герман хэлний клуб байгуулж үнэ төлбөргүй сургахаас гадна тухайн хэлээр яригч улс орнуудын түүх, ёс заншил, уламжлал зэргийг суралчилан таниулж байна.

Англи хэлний сургалт: Тэнхимийн доктор, магистрын зэрэгтэй багш нар англи хэлний мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудад ерөнхий болон мэргэжлийн англи хэл, магистр, докторын болон орой, эчнээ ангиудад англи хэлний ахисан түвшний хичээл заадаг. Англи хэлний анги 2002 онд анх нээгдсэн бөгөөд англи хэлний багш орчуулагч, аялал жуулчлал мэргэжлээр мэргэжилтэн бэлдэж байгаа бөгөөд СГЗ, док. проф. Н.Уртнасан, док. проф. Л.Маналжав, дэд проф. Н.Түвдэнням, дэд проф. Н.Туул, Д.Мэргэн, А.Буянхишиг нарын туршлагатай багш, Б.Хатуучулуун, Т.Ундрах, М.Баяржаргал, Ч.Батчимэг, Н.Янжин, М.Цэрэндулам, И.Нарантуяа, Ч.Ариунсэлэнгэ нарын өсөж яваа залуу багш нар ажиллаж ирлээ.

Англи хэлний багш Н. Туул, Т. Ундрах нар 2006 онд Энэтхэг улсын Ранчи хотын Менежментийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 

2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн албан байгууллагуудын захиалгаар англи хэлний орчуулгын мэргэжлийн курс зохион байгуулсан нь суралцагчдын талархлыг хүлээж байна.

2015-2016 оны хичээлийн жилээс  АНУ-ын Элчин сайдын яамны “Fulbright” багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан бөгөөд мэргэжилтэн багш Эмили Оксфорд англи хэл, АНУ-ын түүх, ёс заншил, уламжлалын талаар хичээл зааж байна.

2015 онд Монголын Улсынболонхувийних, дээдсургуулиудыноюутнуудын дунд АНУ-ын Элчинсайдыняамболон “Fulbright Teaching Exchange Programm”-ыншугамаарирсэн ETA-н багшнарынзохионбайгуулсан“Trivia night” аргахэмжээндтэнхимийнанглихэлнийбагш, оюутныбагШУТИС, ХААИС-ийнбагийндараа 3-р байртшалгарч энэ мэдээлэл АНУ-ын Элчинсайдыняамнывэбсайтандтавигдсан.

Орос хэлний сургалт: Тус тэнхим анх байгуулагдсанаас эхлэн мэргэжлийн бус ангиудад ерөнхий болон мэргэжлийн орос хэлний хичээлийг Т.Даваа, Д. Лхамжав, Ё.Энхбаяр нарын ахмад туршлагатай багш нар зааж байлаа.

Япон хэлний сургалт: Япон хэл багш-орчуулагчийн анги 2000 онд  нээгдсэнээс хойш япон хэл багш-орчуулагч, япон хэл-Аялал жуулчлал гэсэн хосолсон мэргэжлээр бакалаврын сургалт явуулж ирлээ. Монгол улсын СГЗ, Японы Эзэн хааны одонт, Монголдоо урдаа барих багш Д.Алмаас, Япон Улсын эрдэмтэн багш Ямада Фумихико, док. проф. Н.Сэржав, Г.Болормаа, Я.Давхарбаяр, Б.Нанзаддорж, н.Сумьяа, н.Бүрэгмаа зэрэг магистраас дээш зэрэг цолтой 10 гаруй багш нар япон хэл зааж, Япон орны ёс заншил, түүх соёл, ахуй амьдралын талаар сурталчилж ирлээ. Үүний дүнд япон хэлний анги төгссөн нийт төгсөгчидийн 60-70% нь Япон Улсад сурч ажиллаж байгаа бол үлдсэн хувь нь эх орондоо мэргэжлийнхээ дагуу багшилж байгаа нь бидний бахархал юм.

Япон хэлний багш Г.Болормаа, Я.Давхарбаяр нар Монгол дахь япон хэлний багш нарыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж Японы “Мацудо” олон улсын япон хэлний сургуульд тэтгэлгээр суралцаж мэргэжил дээшлүүлсэн. Энэ хугацаандаа тус сургуультай холбоо тогтоож одоог хүртэл хамтран ажилласаар байна.

Солонгос хэлний сургалт: 2006 оноос эхлэн солонгос хэлээр сургалт явуулж эхэлсэн. 2006 - 2012 онд  солонгос хэлний багш Т.Алтанцог, Хан Сун Ху, М.Мөнхсайхан нар БНСУ-ын Сеовоны их сургуулиас жил бүр Монголд 14 хоногийн хугацаатай зохион байгуулдаг оюутнуудын сайн дурын тусламжийн үйл ажиллагааны Монгол дахь бэлтгэлийг амжилттай зохион байгуулж удирдсан юм.

 Энэ хөтөлбөрийн хүрээнд  хотын захын алслагдмал дүүргүүдийн сургууль, өнчин хүүхдийн  асрах газруудад очиж  солонгос дуу, бүжиг соёлтой  танилцуулах, солонгос хоолны  амталгаат өдөрлөг  явуулах ,солонгосын цаасан урлал, солонгос хэлний хичээлийг солонгос оюунуудтай хамтран заасан. Үүнд солонгос хэлний ангийн оюутнуудыг оролцуулж, идэвхтэй оролцсон оюутнуудыг  урамшуулж байсан нв тэдний солонгос хэл сурах идэвхийг өрнүүлсэн, талархалыг нь хүлээсэн  хөтөлбөрийн нэг болсон билээ. 

Хятад хэлний сургалт: 2003 онд нээгдсэн хятад хэл багш-орчуулагчийн ангид БНХАУ-ын ӨМӨЗО-оос уригдаж ирсэн Н.Өлзийбаяр, С.Оюунцэцэг, Бао Жанаа, Ли Жан Шао нарын мэргэжилтэн багшхичээл зааж байсан бөгөөд 2011 оноос Д.Батжаргал, Г.Баярмаа, Д.Эрдэнэжаргал нар ажиллаж байна. 2013 оноос эхлэн хятад хэлний мэргэжилтэн Ши Цулан, 2014-2015 онд БНХАУ-ын Засгийн газрын багш солилцооны хөтөлбөрөөр мэргэжилтэн багш Ч.Ургамал ирж ажилласан.

Хятад хэлний салбарын оюутнуудаа улсын чанартай уралдаан, тэмцээнүүдэд өргөнөөр оролцуулах, хятад хэл сурах хүсэл идэвхийг нь нэмэгдүүлэхийг зорилгоо болгож ирлээ. Жил бүрийн хятад хэлний уралдаан тэмцээнүүдэд оюутнуудаа идэвхитэй оролцуулдаг.

Багш нар жил бүрийн Кунзийн институтээс зохион явуулдаг хятад хэлний багш нарын дотоод, гадаадын сургалт семинарт хамрагдаж, мэдлэг туршлагаа дээшлүүлсээр ирлээ.

Манай хятад хэлний салбарыг төгссөн оюутнууд мэргэжлээрээ хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод ажиллаж байгаа ба ихэнх нь БНХАУ-ын Засгийн газрын болон бусад тэтгэлгээр Чунцин, Далиан, Хөх хот зэрэг хотод мэргэжил дээшлүүлж  байна.

Өнөөгийн байдлаар хятад хэлний салбар оюутнуудаа БНХАУ-д мэргэжлийн дадлага хийлгэх, багш нараа явуулж туршлага солилцох гэх зэргээр гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна.