Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
Хөтөлбөрийн агуулга:Тухайн хэлний үгсийн сан, бичих дадал,хэлзүй,ярианы хэл, ярих сонсох дадал,орчуулгын онол,дадал зэрэг хэлний суурь хичээлүүд үзэж орчуулгын мэдлэг дадлыг эзэмшинэ. Түүнчлэн тухайн хэлээр ярьдаг орнуудаас  түүх, соёл, зан заншил, орон судлал, уран зохиол зэргийг үзэж судлан, тухайн хэлний аман болон бичгийн орчуулгын  чадварыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дундаас дээш түвшинд эзэмшин бүх салбарт тухайн хэлний орчуулагч, хэлмэрч, хөтөч, менежерийн албан үүргийг гүйцэтгэх чадвар эзэмшинэ.
 
Аль салбарт шаардлагатай вэ?
•         Гадаад дотоодын байгууллагад харилцааны ажилтан, орчуулагч, хэлмэрч
•         Төрийн болон хувийн өмчийн аялал жуулчлалын байгууллага,компани, баазууд
•         Хэлмэрч, орчуулагч шаардлагатай үйлчилгээний салбарын байгууллагууд
•         Тухайн хэлний чиглэлийн сургалтын төвүүд
•         Тухайн хэлээр ярьдаг орнуудад цаашид мэргэжил ахин суралцах, сурганы богино хугацааны курс төгссөн нөхцөлд бүх шатны боловсролын байгууллагуудад багшлах
•         Тухайн хэлний чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрт ажилтан, мэргэжилтнээр хамрагдаж ажиллах
 
Элсэлтийн ерөнхий шалгалтыг англи хэл, орос хэл, монгол хэлний хичээлээр өгсөн байна.Төгсөгч хэл шинжлэлийн бакалаврын зэрэг авна.
 
 Хөтөлбөрийн хамрах салбар:
•         Англи, Солонгос, Хятад, Япон орны түүх, соёл, зан заншил, орон судлал , уран зохиол зэргийг судлан тухайн хэлний аман болон бичгийн  орчуулгын чадвар эзэмших
•          Хэл, харилцааны соёл (харилцааны болон мэргэжлийн англи хэл, төслийн бичиг баримт боловсруулах )
•         Хувь хүний хөгжил ба нийгмийн харилцааны чадвар олгох (мэдлэгээ чадвар болгох, асуудлын зөв шийдлийг олдог болох, багаар ажиллах, илтгэх, ажил төлөвлөх)