Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

  МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЗӨВЛӨХ ДОК,ПРОФ Н.УРТНАСАН

Мэргэжил: Орос хэл, уран зохиолын багш

Төгссөн сургууль, курс:

 Москва хотын Багшийн их сургууль, ЗХУ-д Нийгмийнухааны Академийн аспирантурыг тус тус дүүргэж, соёлын өвийн  асуудлаар гүн ухааны эрдмийн зэрэг хамгаалжээ.

Бүтээлүүд:

Н. Уртнасан  Монгол Улсын Боловсролын сайд,  Соёлын яамны Соёлын бодлогын газрын ерөнхий захирал, Соёл, урлагийн газрын дарга, БСШУЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газар хэлтсийн даргын албыг хашиж байгаад 1997-2005 онд Дэлхийн өвийн Монголын үндэсний хорооны дарга, 2007 оноос Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын Зөвлөл (ICOMOS)-ийн Зөвлөх Хорооны гишүүн, Монголын үндэсний хорооны даргаар ажиллаж байна.

 2002-2010 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Энэ хугацаанд Монгол үндэстний соёлын зарим өвийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг Дэлхийн соёлын өвд (2003он), Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2004 он), Монгол ардын уртын дуу (2005 он), Монгол тууль, Монгол ардын цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын бүжгийн урлаг- Бий Биелгээг (2009 ) Хүн төрөлхтний биет бус өвийн шилдэг дээжээр тунхаглан зарлуулж, Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг удирдан зохион байгуулж хэрэгжүүлсэн юм.

Боловсрол, соёл судлал, соёлын өв, түүний хадгалалт хамгаалалт, соёл иргэншлийн харьцуулсан судалгааны асуудлаар олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж, дотоод, гадаадын судалгааны ном, сэтгүүлд нийтлүүлсний хамт энэ чиглэлээр 30 гаруй удаа олон улсын хурал, чуулган, симпозиум, семинарт илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь судлаачдын сонирхлыг татаж байв. 

Н. Уртнасан “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” (1999 он), “Монгол дахь үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт”, “Монгол нутаг дахь тахилгат газар нутаг”(2009), “Монгол үндэстний биет бус соёлын өв”(2010) зэрэг томоохон бүтээл туурвих төслийн удирдагч, хамтран зохиогч, “Монгол Улсын соёлын түүх” (2002 он), “Монголчуудын түүх, соёлын атлас” (2004 он) номын үндсэн зохиогчийн нэг бөгөөд “Түмэн дурсгалт Орхоны Хөндий: Дэлхийн өв” (2004 он) “Монгол нутаг дахь тахилгат газар нутаг: үнэ цэнэ, өв уламжлал”(2007 он), “Монгол улс дахь тахилгат газар нутаг” (2009 он), “Дэлхийн болон Монголын өв соёл”(2010), “Соёлын биет бус өв ба ТББ” 2015 зэрэг гарын авлага, нэг сэдэвт зохиол бичиж  олны хүртээл болгосон нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаач юм.

Шагнал:

Түүнд 2009 онд Монгол Улсын Боловсролын Их Сургууль”Хүндэт профессор” цол хүртээжээ.

Түүний ажил хөдөлмөрийг улсаас үнэлэн 2015 онд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол тэмдэгээр шагнажээ.

Заадаг хичээл: Англи хэл

 

       БАГШ ДЭД ПРОФ. Н. Туул

                                Мэргэжил: Англи хэлний багш

  Төгссөн сургууль, курс:

  • Гадаад хэлний дээд сургууль (Хүмүүнлэгийн ухааны их сургууль) 1998 он

  • ТИС-ийн Хэл шинжлэлийн магистр 2000 он.

  • 1999 онд Голланд Улсын Хааг хотын NMCP байгууллагын “Олон улсын бизнес судлал”-ын сургалт,

  • 2001 онд Голланд Улсын Хааг хотын NMCP байгууллагын “Олон улсын менежмент”-ийн сургалт,

  • БНЭУ-ын Ранчи хотын SNSIBM дээд сургуулийн Англи хэлний заах арга зүйн мэргэжил дээшлүүлэх 3 сарын курсыг тус тус төгссөн.

Бүтээл

  1. Н. Туул “Бизнесийн англи хэлний хичээлийн мэргэжилийн үг хэллэг” 2000 он
  2. С. Баяржаргал Н. Туул, “Нягтлан бодох бүртгэлийн англи-монгол толь” 2001 он
  3. Н. Туул “Notes for students” гарын авлага 2003 он
  4. 1999-2003 онд Женко дээд сургуулийн 2 хэл дээр гардаг”College News” сонины англи эхийг хариуцан ажилласан.
  5. 7 хоног тутмын “TV Zone” сэтгүүлийн танин мэдэхүй, зурхай, зөвлөгөөний буланд зориулсан цуврал орчуулгын өгүүлэгүүд
  6. “Өдрийн шуудан” сонины гадаад мэдээний буланд орчуулгын мэдээ
  7. Н. Туул “Англи хэлний үйлт нэрийг орчуулах нь” илтгэл 2000 он  
  8. Н. Туул “Англи хэлийг технологид тулгуурлан сургах нь” илтгэл 2014 он
  9. Н. Туул, Ч. Батчимэг “Англи хэлийг харилцаа, танин мэдэхүйн хэрэглүүрийн үүднээс судлах нь” илтгэл 2015
  10. Н. Туул “Соёлын дархлаажуулалтын тулгамдсан асуудлууд” илтгэл, 2015 он 
  11. Н. Туул “Англи хэлний өвөрмөц хэлцийг хэрэглэх нь” илтгэл, 2016 он 
  12. “Эдийн засаг” сэтгүүлийн Эдийн засаг, бизнесийн Англи-Монгол толь буланг хариуцан ажилладаг 

Заадаг хичээл: Англи хэл

 

   Багш Фумихико Ямада

  Төрсөн газар: Япон улс, Токио хот

 Төгссөн сургууль:  

  • Обихирогийн хөдөө аж ахуйн их сургууль, Япон улс 

  • Чуогийн их сургуулийн хуулийн анги, Япон улс

Сертификат:

  • Ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхийн сургалт

  • Англи хэлний багшлах эрхийн сургалт

Ажил эрхлэлт:

  • Японы Сайтамагийн Шоки ахлах сургуульд англи хэлний багшаар 10 жил
  • ATC Controller 20 years
  • ОХУ-ын Владивостокийн Улсын их сургуульд 3 жил
  • Монгени цогцолбор сургуульд япон хэлний багшаар 1 жил
  • УБЭИС-д 2002 оноос хойш Япон болон Англи хэлний багшаар ажиллаж байна

Заадаг хичээл: Англи хэл, Япон хэл

 

Багш. Ч. Батчимэг

Мэргэжил: Англи хэлний багш, орчуулагч

Төгссөн сургууль, курс:

  • Отгонтэнгэр Их сургууль 2009 он,
  • МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн оройн анги 2012 он,
  • Отгонтэнгэр Их сургуулийн магистрантурт тус тус сурч байна.

Заадаг хичээл:Англи хэл

Бүтээл :

  1. Н. Туул, Ч.Батчимэг “Англи хэлийг харилцаа, танин мэдэхүйн хэрэглүүрийн үүднээс судлах нь” илтгэл 2015
  2. “Эдийн засаг” сэтгүүлийн Эдийн засаг, бизнесийн Англи-Монгол толь буланг Н. Туулын хамт хариуцан ажилладаг 

Орчуулга:

(Монгол- Англи)

The Mongolian Folk Tale Music (Хөхөөний үлгэр)2011 он,

https://www.youtube.com/watch?v=JXMKb-xCBYo

 

 Багш магистр М. Баяржаргал

Мэргэжил: Герман, Орос, Англи хэлний багш, орчуулагч

Төгссөн сургууль,курс:

  • Европын хэлний дээд сургууль 2000 он
  • МУБИС Хэл шинжлэлийн магистр 2009 он
  • МУБИС Англи хэлний багш 2012 он

Бүтээл:

  • “МонголГерман хэлний орны хөдөлгөөн заасан үгийн утга үүргийн харьцуулалт” 2009 он
  • “Хэлний мэргэжлийн бус мэргэжилтнийг шинжлэх ухаан, техникийн ном зохиол уншиж, орчуулж сургах асуудал” илтгэл 2015 он
  • “Гадаад хэлийг хэрхэн сурах вэ?” илтгэл 2016 он

Заадаг хичээл:Англи хэл

 

БагшДоктор Уртнасан Алтанбулаг

   Мэргэжил: Номын сангийн удирдлага

   Төгссөн сургууль, курс:

  • 1988-1994 онд ӨМӨЗО, Шулуун хөх хошуу, Монгол дунд сургууль
  • 1994-1996 онд Шилийн гол аймаг, Үндэстний худалдааны сургууль нягтлан бодогч
  • 2003-2005 онд Япон улсын Сэндай Мэдээлэл технологийн сургууль техник хангамж
  • 2005-2007 онд Япон улсын Суругадай Их сургууль соёл мэдээллийн мэргэжилтэн
  • 2007-2010 онд Япон улсын Суругадай Их сургууль номын сангийн удирдлагын магистр
  • 2012-2016 онд Өвөр Монголын Их сургууль хэл шинжлэлийн ухааны доктор

Бүтээл:

1. “Хэлний төрийн бодлого ба хэлний төлөвжүүлгийн тухай үндсэн ойлголт”. Монгол Улсын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл. 2014 он 1(15).

2. “Улсын гадаад дахь гэр бүлийн хэлний бодлогын судалгааны тухай”. “Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухаан” 2015 оны 4.

3. “Гэр бүлийн хэлний сонголтонд нөлөөлөх хүчин зүйл”. “Монгол хэл бичиг” сэтгүүл. 2014 оны 9.

Заадаг хичээл: Хятад хэл