Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
    УЛААНБААТАР ЭРДЭМ ИХ СУРГУУЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА
Нэг. Тэнхимийн зорилт
- Сонин хэвлэл, мэдээллийн агентлаг, радио телевизийн болон олон улсын сэтгүүлч гэсэн мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэнэ.
- Монгол Улсын сэтгүүлч боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудаас анх удаа “Шавь сургалт”-ын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- Сэтгүүл зүйн эрдэм шинжилгээ, шүүмж судлалыг хөгжүүлж, сэтгүүл зүйн сургалт, судалгааны нэг чухал төв болох зорилт тавьж ажиллана.
Хоёр. Үйл ажиллагааны чиглэл
 
Монголын хэвлэл мэдээллийн газруудад ажиллах чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэхдээ  3-р дамжаанаас дор дурдсан чиглэлээр мэргэшүүлэн сургаж:
1) Сонин сэтгүүлд ажиллах сурвалжлагч;
2) Радио, ФМ-д ажиллах сэтгүүлч;
3) Телевизийн мэргэжсэн сурвалжлагч;
4) Мэдээллийн агентлаг, цахим мэдээллийн хэрэгсэлд ажиллах сэтгүүлч;
5) Хэвлэл мэдээллийн хэрэгслийн менежмент, зар сурталчилгаа, зохион байгуулалт хариуцсан ажилтан;
6) Гэрэл зургийн сурвалжлагч; 
7) Олон улсын сэтгүүлч мэргэжил тус тус олгоно. 
2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим нь Москвагийн Их Сургуулийн сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөрийг жишиг болгон авч өөрийн орны нөхцөлд зохицуулан хэрэглэх болж, сэтгүүл зүйн онол, практикийн хичээлээс гадна орчин цагийн монгол хэл, найруулга зүй, монголын эртний болон орчин үеийн уран зохиол, дэлхийн уран зохиол, гадаад хэлний хичээлийг түлхүү заадаг болсон.  
 
Гурав. Тэнхимийн бүтэц
 
Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим нь 1999 онд 15 оюутан, 3 багштайгаар сургалтын гараагаа эхэлж байсан бол одоо 7 багштай Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим нь, 10 удаагийн төгсөлт хийгээд байна
Тус тэнхимд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүл зүйн судлаач, шүүмжлэгч, доктор, профессор  Т.Баасансүрэн, ОХУ болон Монгол Улсын их, дээд сургуульд суралцан сэтгүүлч мэргэжил эзэмшсэн, тус улсын хэвлэл мэдээллийн газрууд, их, дээд сургуульд ажиллаж туршлагажсан нэрт нийтлэлч, кино урлаг судлаач Дэ. Мягмарсүрэн, гэрэл зургийн туршлагатай сурвалжлагч М.Дамбадаржаа, магистр багш Л.Төмөрбаатар /докторант/, Ж.Янжинлхам, Б.Уянга /докторант/, С.Баттулга нар ажиллаж байна.
Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн “Шавь сургалт”-ын хөтөлбөрийг Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүл зүйн шинжлэх ухааны доктор, профессор, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн удирдаж явуулна. Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамъян, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Баарангийн Пүрэвдаш нарын зэрэг нэрт нийтлэлчид энэхүү сургалтад өөрёдийн жинтэй хувь нэмэрийг оруулж байна.
 
Дөрөв. Хамтын ажиллагаа
 
Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим нь:
- МҮОНРТ 
- “UBS”
- “25-р суваг” 
- “ТВ-5” 
- “ТВ-9” 
- “ZA” 
- “NTV” 
- “ТМ” 
- “Star TV” 
- “Royal TV” болон орон нутгийн 10 гаруй телевиз, 
- “МОНЦАМЭ” агентлаг 
- “Өдрийн сонин” 
- “Өнөөдөр” 
- “Зууны мэдээ” 
- “Монголын мэдээ” 
- “Үндэсний шуудан” 
- “Үнэн” 
- “Хүмүүс”
- “Сэрүүлэг” сонин зэрэг 40 орчим хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, сэтгүүл зүйн ангийн оюутнуудаа дадлагажруулж байна.
 
Тав. Сургалтын материаллаг бааз, оюутны мэдлэг чадвар, дадлын талаар
 
Сэтгүүл зүйн салбарын оюутан нь тус сургуулийн материаллаг баазыг чөлөөтэй ашиглах эрхтэй. Үүнд:
- Анги танхим
- Компьютерийн лаборатори 
- Номын сан (Тус сургуулийн номын сан нь сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутны уншиж судлах ном зохиол, гарын авлагаар  баялаг.)
- Энэ онд тус тэнхим нь теле, фото сургалтын лаборатори шинээр байгуулахаар бэлтгэж байгаа болно. 
Сэтгүүл зүйн салбарт суралцагчид нь англи хэлийг сайтар эзэмшихээс гадна бүх төрлийн хэвлэл мэдээллийн байгууллагад аль ч шатны алба гүйцэтгэх, орчин үеийн сонин хэвлэлийн эх, макет, дизайн бэлтгэж боловсруулах, веб хуудас зохиох, телевизийн зураглаач, монтаж хийх, зах зээлийн ухаалаг менежмент явуулах зэрэг чадвар, дадлыг бүрэн эзэмшин төгсөнө.