Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
1. Мэргэжлийн нэр: Олон улсын сэтгүүлч , Код:D320101
 
Хөтөлбөрийн агуулга:  Сэтгүүл зүйн онол, арга зүйн бүрэн цогц мэдлэгтэй, монголын болон дэлхийн сэтгүүл зүйн түүх, хөгжил, төлөвшил, олон улсын харилцааны асуудлыг гүнзгий судлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бичлэгийн төрөл зүйл бүрээр болон олон улсын тойм бичих, монголын болон гадаад орнуудын нийтлэл, нэвтрүүлгийн бүх хэлбэр, төрөл зүйлд задлан шинжилгээ хийх мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ.
Мэдээллийн агентлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн аль ч байгууллага, олон улсын байгууллагуудад мэдээллийн ажилтан – хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын гадаад орнуудад ажиллах сурвалжлагч зэрэг ажил хийх боломжтой.
 
 Сэтгүүл зүйн ангийг төгсөгч нь ямар салбаруудад ажиллах боломжтой вэ.
Үндэсний мэдээллийн агентлаг
Олон улсын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч
Гадаад оронд ажиллах сурвалжлагч
Радиогийн олон улсын тоймч
Телевизийн олон улсын тоймч
Сонины олон улсын тоймч
Сэтгүүлийн олон улсын тоймч
Цахим сайтын олон улсын тоймч
Төрийн болон хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн аль ч байгууллагад ажиллах боломжтой.
 
Элсэгчдэд тавих шаардлага: Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэлээр            , Англи хэлээр          оноо авсан, 400-гаас доошгүй босго оноотой элсэгчийг элсүүлэн суралцуулна.
 
Элсэгч нь гадаад болон монгол хэлний мэдлэг, найруулан бичих арга ухааныг сайтар эзэмшиж, эх зохион бичих, задлан шинжлэх авьяас дадлаа хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
 
Төгсөгч нь дээд боловсролын ямар зэрэг авах вэ?  Сэтгүүл зүйн бакалавр | Bachelor of Journalism
Лавлах утас, и-мэйл: 99109981, 99066264, 99840910, uyanga.ubeo@yahoo.com
 
 
2. Мэргэжлийн нэр: Сэтгүүлч, Код: D320100
 
Хөтөлбөрийн агуулга: Нийгмийн хөгжлийн зүй тогтол, чиг хандлага, орчин үеийн соёл иргэншил, сэтгүүл зүйн онол, практик, түүх, арга зүйн асуудлууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тус бүрийн онцлог, тэдгээрийн бичлэгийн төрөл зүйл бүрээр бичиж туурвих мэдлэг, чадвар, дадалтай болно.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн аль ч байгууллагад ажиллаж, нийтлэл нэвтрүүлэг бичиж, бэлтгэх, хянан найруулах, зохион байгуулах, идэвхтэн бичигчтэй ажиллах арга зүйн мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ.
Тогтмол хэвлэл, радио, телевиз, цахим мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн агентлагийн янз бүрийн ажилд хөрвөн ажиллах чадвартай мэргэжилтэн болно.
 
Сэтгүүл зүйн ангийг төгсөгч нь ямар салбаруудад ажиллах боломжтой вэ.
Радио
Телевиз
Сонин
Сэтгүүл
Сайт
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хэвлэл мэдээллийн алба
Реклам сурталчилгааны агентлаг.
 
Элсэгчдэд тавих шаардлага: Элсэлтийн ерөнхий шалгалтыг Монгол хэл /70%/, Англи хэл /30%/-ээр өгч, 400-гаас доошгүй босго оноо авсан элсэгчийг элсүүлэн суралцуулна.
 
Элсэгч нь монгол хэлний мэдлэг, найруулан бичих арга ухааныг сайтар эзэмшиж, эх зохион бичих авьяас дадлаа хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
 
Төгсөгч нь дээд боловсролын ямар зэрэг авах вэ?  Сэтгүүл зүйн бакалавр | Bachelor of Journalism
Лавлах утас, и-мэйл: 99109981, 99066264, 99840910, uyanga.ubeo@yahoo.com