Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
ЦАХИМ СУРГАЛТЫН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

УБЭИС нь бакалавр, магистрын түвшний өдөр, орой, эчнээ, орон нутгийн сургалтандаа IMAGINE SGUIRE компаний “SAKAI” цахим сургалтын системийг нэвтрүүлж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү сургалтын системийг нээх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

 Нээлтийн үйл ажиллагааг тус сургуулийн Проректор док, проф Б. Даваасүрэн нээж үг хэлэн IMAGINE  компаний захирал Б. Саруулбат өөрийн нэвтрүүлж буй цахим сургалтын онцлог, давуу тал болон ашиглах зааврын талаар мэдээллийг нийт багш оюутнуудад хүргэсэн юм.

Энэхүү “SAKAI” цахим сургалтын системийг дэлхийн зуу гаруй орны их, дээд сургуулиуд ашигладаг бөгөөд Улаанбаатар Эрдэм Их Сургууль уг системийг ашиглаж буй монголын анхдагч сургуулиудын нэг болж байгаа юм. Энэ системийг тус сургууль ашиглаж байгаа нь юуны өмнө кредит системээр сургалт зохион байгуулж байгаатай холбоотой юм. Оюутнуудын бие даалтыг онлайнаар удирдах нь сургалтын чанарыг сайжруулж, лекц семинарын хичээлийн үр өгөөжийг эрс дээшлүүлнэ.

Мөн орон нутгийн болон гадаад улс оронд ажиллаж суралцах монголчуудаа зайнаас сургах сургалтаар үйлчлэх гол зорилгыг тавьж байна. УБЭИС нь бакалавр, магистрын түвшний өдөр, орой, эчнээ, орон нутгийн сургалтандаа IMAGINE SGUIRE компаний “SAKAI” цахим сургалтын системийг нэвтрүүлж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү сургалтын системийг нээх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

 Нээлтийн үйл ажиллагааг тус сургуулийн Проректор док, проф Б. Даваасүрэн нээж үг хэлэн IMAGINE  компаний захирал Б. Саруулбат өөрийн нэвтрүүлж буй цахим сургалтын онцлог, давуу тал болон ашиглах зааврын талаар мэдээллийг нийт багш оюутнуудад хүргэсэн юм.

Энэхүү “SAKAI” цахим сургалтын системийг дэлхийн зуу гаруй орны их, дээд сургуулиуд ашигладаг бөгөөд Улаанбаатар Эрдэм Их Сургууль уг системийг ашиглаж буй монголын анхдагч сургуулиудын нэг болж байгаа юм. Энэ системийг тус сургууль ашиглаж байгаа нь юуны өмнө кредит системээр сургалт зохион байгуулж байгаатай холбоотой юм. Оюутнуудын бие даалтыг онлайнаар удирдах нь сургалтын чанарыг сайжруулж, лекц семинарын хичээлийн үр өгөөжийг эрс дээшлүүлнэ.

Мөн орон нутгийн болон гадаад улс оронд ажиллаж суралцах монголчуудаа зайнаас сургах сургалтаар үйлчлэх гол зорилгыг тавьж байна. 

СИСТЕМД НЭВТРЭХ: ЭНД ДАРНА УУ