Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
УЛААНБААТАР ЭРДЭМ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭГЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

УЛААНБААТАР ЭРДЭМ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭГЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

УБЭИС-ийн Банк Санхүү Нягтлан Бодох Бүртгэлийн тэнхимийн Нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар ангийн оюутан ТӨМӨРБАТ овогтой ТАЙВАНБААТАР, Англи хэлний ангийн 2 дугаар ангийн оюутан Өлзийсайхан Ундрал нар нь Голомт банкнаас 13 дахь жилдээ зохион байгуулж буй оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж шилдэг оюутны тоо багтлаа. 
Тус тэтгэлэгт хөтөлбөр нь шалгарсан шилдэг оюутандаа сар бүрийн 70,000 төгрөгийн тэтгэлэг олгох, Голомт банкны “Судлаач оюутны баг”-т ажиллах, үйл
двэрлэлийн дадлага хийх бааз сууриар хангахаас гадна тус банкинд ажлын байртай болох зэрэг боломжийг олгож байгаа юм. Мөн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ЭССЭ бичлэгийн уралдааныг зарлаж байгаа бөгөөд 5 орны хэл дээр бичиж ирүүлсэн 500 гаруй эссэнээс шилдэг 5 эссэг шалгаруулж, шагнаж урамшуулах юм. 
Сургуулийн шилдэг оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанд нь баяр хүргээд эрдмийн их оргилд гарахыг хүсэн ерөөе. 
Эссэ бичлэгийн уралдаанд чинь амжилт хүсэе.