Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

ЭЛСЭГЧДЭД  ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ, ТЭТГЭЛЭГ

А. Үүсгэн байгуулагчийн нэрэмжит  тэтгэлэг

Б. Магадлан итгэмжлэгдсэн их сургууль тул Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар, Үндэсний тэтгэлэг зэрэг төрөөс оюутанд  үзүүлж буй бүхий л үйлчилгээнд хамрагдах боломжтой.

В. Цөм хөтөлбөрөөр элсээд, суралцах явцдаа мэргэжлийн чиглэлээ нарийвчлан сонгох   боломж

Г. Улс, хот, аймаг, дүүргийн мэргэжлийн суурь хичээлийн олимпиадад амжилттай оролцож ерөнхий шалгалт өгсөн элсэгч нь сургалтын төлбөрийг 30% хүртэл хөнгөлсөн нөхцлөөр шууд элсэх эрх

Д. Оюутны зөвлөлийн сонгуульт үүрэг хүлээсэн оюутнуудыг ажлын үр дүнтэй нь холбон олгох тэтгэлэг

Е. Нэг өрхийн 2 буюу түүнээс дээш суралцагчийн аль нэгэнд хөнгөлөлт үзүүлнэ

Ё. Өндөр оноотой элсэгчдэд олгох төлбөрийг хөнгөлөлт

Ж. Сурлагын амжилтаар олгох сургалтын ба үндэсний тэтгэлэг

 

6.2. Дээрх хөнгөлөлт дэмжлэгийг элсэлтийн комиссоос сургуулийн захиргаанд тодорхойлон, холбогдох тушаал шийдвэрээр дамжуулан хичэлийн жилийн эхнээс хэрэгжүүлнэ .

6.3 Тус сургуульд элсэгчид сургалтын төлбөрөө уян хатан графикаар төлөх боломжтой ба бөөнд төлөх нөхцөлд зохих төлбөрийн хөнгөлөлт заавад үзүүлнэ.

Сургалтын орчин, материаллаг бааз

 

§  Нэг ээлжинд 1600 гаруй оюутан      суралцах боломжтой хичээлийн 2 байр

§  200 оюутанд зэрэг үйлчлэх уншлагын 2    танхим

§  30000 гаруй ном бүхий номын сан

§  256 м2 талбай бүхий спорт заал

§  Оюутны бялдаржуулах төв

§  Интернэтэд холбогдсон цахим номын сан, 5000 номтой электрон номын фонд

§  Уул уурхай, цахилгаан, компьютерийн мэргэжлийн лаборатори

§  60 оюутны байр

§  Шилэн кабелиар холбогдсон 24 цагийн интернэтийн сүлжээ, Wi-Fi орчин

§  Багш, оюутны цайны газар