Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

УЛААНБААТАР ЭРДЭМ ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. Ерөнхий зүйл

1.1. Улаанбаатар Эрдэм Их Сургууль (цаашид УБЭИС гэнэ)-ийн  бакалаврын өдрийн хөтөлбөрт  2016 онд оюутан  элсүүлэхэд   БШУЯ-ныСайдын 2013 оны 3 сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”,  2014 оны А/78 тушаалуудаар шинэчлэн баталсан Мэргэжлийн чиглэл хөтөлбөр, индексийн шинэчлэл  бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтлан бүх аймаг хотоос оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулна.

1.2. Улаанбаатар Эрдэм Их сургуульд элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссийн ажлыг зохицуулахад энэ журмын зориго оршино.

1.3. УБЭИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт Улаанбаатар хот болон орон нутгаас оюутан элсүүлэх оюутны хяналтын тоог БСШУЯ тогтооно. Тус сургуульд элсэгчдийн хүсэлтийг хүлээн авч бүртгүүлэх элсүүлэх ажлыг 2 үе шаттай зохион байгуулна.

1.4. Оюутан элсүүлэх журам, элсэлтийн комиссын хаяг, ЭЕШ-ын талаар холбогдох бусад мэдээллийг www.uberdem.edu.mn цахим хуудас, онлайн элэсэлтийн хуудас, төрөлжсөн лавлах материалууд болон сурталчилгааны бусад арга хэрэгслүүдээр элсэгчдэд хүргэнэ.

Сургуулийн албан ёсны хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу Ялалтын талбайн зүүн хойно

Холбоо барих утас: 311776, 326280, 89011330, 99846867, 88011432

Вэб хаяг:www.uberdem.edu.mn

Онлайн бүртгэлийн хуудас:www.uberdem.edu.mn/enrellment/h/

             Факс: 976-11-328198

1.5. Бакалаврынзэрэгтэй иргэдийг зарим мэргэжлээр бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсүүлэн суралцуулах бөгөөд элсэлтийг “Бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсүүлэх журам”-аар зохицуулах ба энэ материалыг сургуулийн вэб сайтаас үзэж болно.

1.6. УБЭИС-д элсэхийг хүссэн гадаадын харьяат иргэдийн асуудлыг “УБЭИС-д Гадаадын иргэнийг элсүүлэн суралцуулах журам”-аар зохицуулна.

1.7. Тус сургуульд гадаадын дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрөөр суралцагчдыг элсүүлэхэд энэ журмыг баримтлана.

 

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ

2.1.Элсэлтийн комиссыг УБЭИС-ийн Ректорын тушаалаар томилон ажиллуулна.

2.2.Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, оюутан элсүүлэх арга хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн материалыг шалгах болон ур чадвары ншалгалты гзохио нбайгуулан авах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг энэхүү комисс зохицуулна.

2.3. Элсэлтийн ажлын үр дүнгээр 2016-2017 оны хичээлийн жилийн эхээр тайлан тавина.

2.4. Бүртгүүлэн элсэгчдийн үйл ажиллагаатай өргөдөл гомдлыг элсэлтийн комисст гаргаж болно. Уг комиссоос тухайн санал гомдлыг хүлээн авч цаг тухайд нь магадлан шийдвэрлэнэ.

2.5. Тус сургуульд элсэх болзлыг бүрэн хангаагүй хэдийч хүндэтгэн үзэх шалтгаантай элсэгчийн өргөдөл, хүсэлтийг элсэлтийн комисс хүлээн авч дүгнэлт гарган сургуулийн үүсгэн байгуулагч болон ректорт уламжлан шийдвэрлүүлж болно.

ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

3.1. Тус сургуульд элсэгчид нь, ЭЕШ өгч, БСШУЯ-аас тавьсан  босго онооны шаардлага болзлыг хангасан байна.

3.2. ЭЕШ өгч босго онооны болзол хангасан элсэгчдийг ЭЛСЭЛТИЙН ХӨТӨЛБӨРҮҮД-ээр суралцуулна.

ДӨРӨВ.ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ БА ЭЛСҮҮЛЭХ

5.1.  Элсэгчид  тус сургууль дээр өөрийн  биеэр ирж бүртгүүлэхээсгадна хөдөө орон нутгаас элсэгчдийг тус сургуулиас томилогдсон бие төлөөлөгчдөөр дамжуулан  мөн  www.uberdem.edu.mn/enrollment/h/ цахим хаяг дахь онлайн бүртгэлийн хуудсаар бүртгүүлж болно.

5.2.  Элсэлтийн бүртгэлийг ЭЕШ-ын дүнгээр элсэх болзол хангаж,  хяналтын тоонд багтсан иргэдэд УБЭИС-ийн суралцах эрхийн бичиг олгоно. Элсэгчдэд БСШУЯ-ны суралцах эрхийн бичгийг сургуульдаа ирж бүртгүүлэх үед, сольж томилолт олгоно.

5.3.  Элссэн иргэд нь  2016оны 8-р сарын  25-31-нд УБЭИС дээр бүртгүүлнэ.

5.4.  Элссэн иргэд бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ. Үүнд:

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг барим
  • ЭЕШ-ын цахим карт /батламж/
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг( 6 хувь)
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт
  • Сургалтын төлбөр төлсөн баримт (Зээл авах, буцалтгүй тусламжгүй тусламж хүсэх бол түүнтэй холбогдох бичиг баримтууд байна. Эдгээр материалыг бие төлөөлөгчөөр юмуу шуудангаар явуулж байгаа бол битүүмжлэл сайтай явуулна)

5.5. Элсэгчдийн бүртгэлийн үндсэн дээр элссэн оюутан бүрийн нэрээр захирлын тушаал гарснаар элсүүлэх ажлыг дууссанд тооцно.

 

ТАВ. ЭЛСЭГЧДЭД  ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ, ТЭТГЭЛЭГ

6.1  УБЭИС-д элсэгчдэд дараах хөнгөлөлт дэмжилгийг үзүүлнэ. Үүнд:    

А. Үүсгэн байгуулагчийн нэрэмжит  тэтгэлэг

Б. Магадлан итгэмжлэгдсэн их сургууль тул Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар, Үндэсний тэтгэлэг зэрэг төрөөс оюутанд  үзүүлж буй бүхий л үйлчилгээнд хамрагдах боломжтой.

В. Цөм хөтөлбөрөөр элсээд, суралцах явцдаа мэргэжлийн чиглэлээ нарийвчлан сонгох   боломж

Г. Улс, хот, аймаг, дүүргийн мэргэжлийн суурь хичээлийн олимпиадад амжилттай оролцож ерөнхий шалгалт өгсөн элсэгч нь сургалтын төлбөрийг 30% хүртэл хөнгөлсөн нөхцлөөр шууд элсэх эрх

Д. Оюутны зөвлөлийн сонгуульт үүрэг хүлээсэн оюутнуудыг ажлын үр дүнтэй нь холбон олгох тэтгэлэг

Е. Нэг өрхийн 2 буюу түүнээс дээш суралцагчийн аль нэгэнд хөнгөлөлт үзүүлнэ

Ё. Өндөр оноотой элсэгчдэд олгох төлбөрийг хөнгөлөлт

Ж. Сурлагын амжилтаар олгох сургалтын ба үндэсний тэтгэлэг

 

6.2. Дээрх хөнгөлөлт дэмжлэгийг элсэлтийн комиссоос сургуулийн захиргаанд тодорхойлон, холбогдох тушаал шийдвэрээр дамжуулан хичэлийн жилийн эхнээс хэрэгжүүлнэ .

6.3 Тус сургуульд элсэгчид сургалтын төлбөрөө уян хатан графикаар төлөх боломжтой ба бөөнд төлөх нөхцөлд зохих төлбөрийн хөнгөлөлт заавад үзүүлнэ.

Жич: Тус сургууль ОХУ-ын Байгалийн Эдийн Засаг, Хуулийн Сургуультай хамтран нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлал-зочид буудлын менежмент, сэтгүүл зүйн хөтөлбөрөөр, 2+2 хөтөлбөрөөр сургалтыг явуулна.