Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ УСАА ХЭМНЭЦГЭЭЕ

ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ УСАА ХЭМНЭЦГЭЭЕ

Ус хэмнэх энгийн аргууд
Эвдэрхий цоргоноос нэг жилд хамгийн багадаа 31 тонн ус дусалдаг.

Гал тогоондоо ус хэмнэх аргууд:

·         Аяга таваг, тогоо шанагаа угааж зүлгэхдээ усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайлж бай.

·         Хүнс ногоогоо гоожуулж бус, саванд ус угааж цэвэрлээд, цэвэр усаар зайл. Хүнс ногоо угаасан усаа битгий асга, түүгээр гэрийнхээ цэцэг ногоог усла.

·         Хүн бүр өөрийн гэсэн аягатай болвол танай гэр бүл байнга аяга таваг угааж ус гарздахгүй. Ажил хэмнэнэ.

Ариун цэврийн өрөөндөө ус хэмнэх аргууд:

·         Усанд орохдоо биеээ савандаж байхдаа усаа хаахаа битгий мартаарай. Энэ нь 3 дахин бага ус зарцуулдаг ба 400 литр хүртэл ус хэмнэнэ.

·         Хүүхдүүдээ ус хэрэглэснийхээ дараа крантаа сайн хааж байхыг захиж сурга. Хуучны зарим шүршүүр усыг хэт их гоожуулж тул сольж шинэчлээрэй.

·         Суултуурынхаа усны төвшинг багасгаж болно. Усны төвшинг багасгахдаа хөвүүрийн толгойг нам доор байрлалтай суурилуулж өгнө. Мөн механикаар почти дотор цагаан тоосго хийж усны төвшинг багасгаж өгч болдог.

·         Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг ажлын байрандаа ч ус хэмнэхийг та албан байгууллагадаа хэвшүүлэх

Шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж бай.

·         Кратаа хаахгүйгээр нэг удаа шүдээ угаахад 20 литр ус үр ашиггүй зарцуулдаг. Мөн стаканд ус хийж шүдээ угааснаар бид усаа хэмнэж чадна.

·         Ариун цэврийн цаасаа жорлонд биш хогийн саванд хаяж бай энэ нь ус хэмнэхээс гадна жорлон бөглөрөхөөс урьдчилан сэргийлнэ.

·         Усныхаа халуун хүйтнээ тохируулахдаа бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа ихэсгэхийн оронд халуун усаа багасгах нь зөв.

·         Усыг хэмнэлттэй зарцуулах зориулалт бүхий жорлонтой бол та жорлонгийн ус хураагууртаа хэмнэх төхөөрөмж суурилуулснаар нэг ус таталтаараа 3 литр хүртэл ус хэмнэх боломжтой.
Ус хэмнэх бусад аргууд:

·         Угаалгынхаа машиныг хэмжээнд нь хүртэл усаар дүүргэсний дараа хувцас хунараа хийж угааж бай. Тэгвэл олон эдлэл угаах боломжтой болж байна.

·         Загасны аквариумаа цэвэрлэхдээ усыг нь битгий асга, усаараа та цэцэг ногоогоо усалж болно. Энэ ус нь органик тэжээлээр таны цэцгийг тэтгэнэ.

·          

Өндөг чанасан усаараа та цэцгээ усалж бас болно, өндөгний хальсны минералууд цэцгэнд сайн нөлөөтэй.


ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ХАМГИЙН ЭНГИЙН АРГУУДЫГ ЭЗЭМШЬЕ

Тун саяхан цахилгаан эрчим хүчний үнийг нэмсэн. Цаашдаа ч цахилгаан эрчим хүчний үнэ жил ирэх тусам нь нэмэгдэх нь гарцаагүй. Төрийн компаниудыг алдагдалгүй ажилладаг болгоё, зах зээлийн бодит үнэ гээч зүйлд хэрэглэгчдийг сургая, бодит хэрэглээгээрээ амьдарцгаая гэх мэт уриа хүчтэй болж байгаа болохоор арга ч үгүй. Мэдээж хоногийн дийлэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг ганц бие, эсвэл хүүхэдгүй, цөөн ам бүлтэй бол цахилгааны мөнгө их гардаггүй гээд хэмнэх гэж яарахгүй байж болох. Харин ам бүл олонтой, өдөрт хөгшид хүүхэд гэрт байдаг бол цахилгаан хэмнэх нь өрхийн төсвийг ихээхэн хөнгөлж өгөх нь гарцаагүй. Ялангуяа шөнө нь урт, хүйтэн болж байгаа өвлийн улиралд. Нэг их хэцүү биш тул та хэрэглэж туршаад хэр их мөнгө хэмнэж байгаагаа шалгаад үзэхэд илүүдэхгүй л байх.

Хэмнэлттэй чийдэн


Хуучны тунгалаг шил­тэй уламжлалт чийдэн хэрэг­лэ­хээс татгалзаад эрчим хүч хэмнэгч чийдэн хэрэглэдэг болох хэрэгтэй. Гол нь эрчим хүч хэмнэгч жинхэнэ гэрэл хэрэглэх шаардлагатай шүү. Манайхны ярьж сурснаар “ориг” эрчим хүч хэмнэдэг чийдэн нь ердийн гэрлээс нэлээд үнэтэй байдаг ч шаталгүйгээр 6-8 дахин удаан хугацаагаар асах чадвартай, цахилгааныг гурав дахин бага хэрэглэдэг. Жилдээ ердийнхтэй харьцуулахад 170 кВт цаг хүртэл цахилгаан хэмнэх боломжтой.

Гэрлээ унтраах


Өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж сурах хэрэгтэй. Статистик мэдээнээс үзвэл өрхийн эрчим хүчний 30 хүртэлх хувийг хүнгүй, хоосон өрөө гэрэлтүүлэхэд зарцуулдаг. Тэгэхээр хүнгүй өрөөний гэрлийг унтрааснаар ямар их хэмжээний мөнгө хэмнэж болох нь ойлгомжтой.

Цэгэн гэрэлтүүлэг


Олон чийдэнтэй нэг том гэрлийн бүрхүүлийн оронд ширээний эсвэл ханын чийдэн ашиглаж байх. Ширээ, ханын гэрэл нь олон чийдэнтэй бүрхүүлээс цахилгаан эрчим хүч хавьгүй бага ашигладаг төдийгүй хэрэглэхэд ч дөхөм. Мөн “коридор”, угаалгын өрөөнд өндөр лааны чийдэн байрлуулах хэрэггүй.

Ердийн гэрэлтүүлэг ашиглах


Энэ зөвлөгөөг ашиглах тэр бүр амаргүй. Анхнаасаа цайвар өнгийн ханын цаас сонгох, цонхны тавцанг овор ихтэй цэцгийн ваар савнаас чөлөөлөх, цонхоо угааж цэвэрлэж байх. Мөн эрт унтсанаар шөнө, үдшээр цахилгааны  мөнгө үрэхгүй байх. Эрт унтана гэдэг хэвийн дэглэмээ өөрчлөх хэрэгтэй болох тул амаргүй л дээ.

 

Зарим онц шаардлагагүй зүйлсээс татгалзах


Бага оврын хийн зуухтай бол цай чанах, хоол халаах мэтэд цахилгаан үрэх шаардлагагүй болно. Мөн онцын шаардлагагүй мөртлөө цахилгааныг бага багаар нь тасралтгүй “идэж” байдаг олон хэрэгсэл айлуудад байдаг. Түүнийгээ цөөлөөд үзээрэй.

Техникийн хэрэглээг цөөлөх


Угаалгын машинаар долоо хоногт хоёр эсвэл гурван удаа бус харин ганц удаа хувцас угаах. Хүчин чадлыг бүрэн ашигла. Тоос сорогчийн цуглуулагч уутыг тогтмол суллаж байх. Учир нь, дүүрэн ууттай үед тоос сорогч цахилгаан эрчим хүчийг илүү “иддэг”. Индүү дулаанаа сайн хадгалдаг болохоор зарим үед индүүдэж дуусахын өмнө салгачихаж болно.

Эрчим хүчний хэмнэлтийн зэрэглэл


Орчин үеийн техникийн дэвшил  дээр эрчим хүч хэмнэлтийн зэрэглэлийг заавал тэмдэглэсэн байх ёстой болсон. Тиймээс цахилгаанаар ажилладаг эд зүйл авахын өмнө энэхүү зэрэглэлийг нь сонирхож үзэхэд илүүдэхгүй. Зэрэглэл нь A,B,C,D,E,F,G гэсэн байдалтай байна. Цахилгаан хамгийн их хэрэглэдэг нь “G” зэрэглэлтэй, “А” эсвэл “А++” зэрэглэл нь хамгийн хэмнэлттэй. Өөрөөр хайгаад олохгүй бол худалдагчаас нь асууж лавлахаас зовох зүйлгүй.

Хэмнэлтийн горимоос татгалзах


Зурагтыг хүмүүс гол төлөв удирдлагаар унтраан хүлээлтийн горимд үлдээдэг. Ингэхэд асаалттай байснаас бага ч гэлээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн хэвээр байдаг. Компьютерийн дэлгэц ч мөн адил хүлээлтийн, эрчим хүч хэмнэх горимтой. Энэ горимд байхдаа ч цахилгаан хүч бага ч гэлээ хэрэглэсээр байдаг. Тиймээс гэрээс удаан хугацаагаар гарах гэж байгаа бол зурагтаа ерөнхий унтраалгаар нь унтрааж байх. Компьютерээс удаан хугацаагаар холдох бол дэлгэцээ унтраалгаар нь унтрааж байх хэрэгтэй. Мөн гар утсаа цэнэглэж дууссаны дараа цэнэглэгчээ залгуураас заавал салгаж байх хэрэгтэй. Учир нь, салгасан ч гэлээ цэнэглэгч нь хоосон ажиллаж байдаг. Цахилгаан юу л идэж шалив гэж  бодож болох ч өдөржин шөнөжин залгаатай байгаа цэнэглэгч бага багаар идэж байдаг. Өнөөдөр интернэт модем, IP телевиз гэх мэт зүйлс, айл болгонд шахуу байгаа. Иймд гэрээс гарах, удаан хугацаанд эзэнгүй үлдээх бол тэр болгоны цахилгаан модем, дамжуулагч төхөөрөмжүүдийг гүйцэд унтрааж байх хэрэгтэй.

Олон тарифт тоолуур


Шөнийн цагаар цахилгааны үнэ хамгийн хямд. Үүнийг мэдэрдэг шөнө, өдрийн гэсэн хоёр тарифтай тоолуур байдаг. Ийм тоолуурыг шөнийн цагаар их ажилладаг эсвэл угаалгын машин гэх мэт цахилгаан их ашигладаг техникт суулгаж болох юм.

Дөрвөн ам бүлтэй айлын, сарын дундаж хэрэглээ


Эцэст нь, зарим цахилгаан хэрэгсэл сарын хугацаанд дунджаар хэдий хэмжээний кВт цаг хэрэглэдэг болохыг сонирхуулъя. Аав ээж, хоёр хүүхэд стандарт гурван өрөөнд амьдардаг айлын дундаж хэрэглээ шүү. Өдөртөө хүүхдүүд сургууль цэцэрлэгт, аав ээж ажилтай байдаг болохоор гэр эзгүй байдаг айл. Хэн нэгэн нь өдөртөө гэртээ байдаг бол энэ хэрэглээ нэмэгдэнэ.
Хөргөгч – 50 кВт цаг
Цахилгаан “плитка” – 65 кВт цаг
Богино долгионы зуух буюу манайхны ярьж сурсанаар “печь” – 20 кВт цаг
Угаалгын машин – 20 кВт цаг
Зурагт – 20 кВт цаг
Ус буцалгагч – 12 кВт цаг
Индүү – 10 кВт цаг
Тоос сорогч – 6 кВт цаг
Утас цэнэглэх, цахилгаан сахлын машин, миксер гэх мэт – 10 кВт цаг
Тэнн /хоногт хоёр цаг асаахад/ - 50 кВт цаг
Агаар чийгшүүлэгч /хоногт хоёр цаг асаахад / - 50 кВт цаг
Чийдэн /гэрийн бүх чийдэн хоногт хамгийн багадаа гурван цаг асна/ - 95 кВт цаг

Ажлын байрны цахилгаан эрчим хүчээ хэмнэх энгийн аргууд

1. Компьютер – Дараах тохиргоог хийснээр шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж компьютерийн эрчим хүч зарцуулалтыг 40 хувь бууруулах боломжтой.

Settings – Control panel – Power options – Turn off monitor – after 3 min болгон тохируулах

2. Гэрэл - Албан тасалгаанаас гарахдаа гэрлийг заавал унтраах.

3. Мэдээлэл холбооны хэрэгслүүд – цаас урагч машин, гар станц цэнэглэгч, сканнер, принтер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан эрчим хүчийг ихээр зарцуулдаг бөгөөд эдгээр хэрэгслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний бараг тал хувийг ашиглалтын бус үед буюу зогсонги үед (stand-by) зарцуулдаг. Иймд цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дууссан даруйд бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч хэмнэгдэх нэг нөхцөл болно.

4. Хөргөгч - Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж, хөргөгчинд хийвэл зохино. Хөргөгчний дотор талыг цэвэр байлгах, мөн хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй.

5. Шарах шүүгээ - Хүнсний зүйлийг хөргөгчнөөс гаргаж, тасалгааны температурт хагас цаг орчим байлгасны дараа шарах шүүгээндээ хийх хэрэгтэй.

6. Хэрэв та оффисоос гарч байгаа хамгийн сүүлийн хүн бол дараах зүйлсийг унтрааж тэжээлээс бүрэн салга. Ингэснээр та цахилгаан эрчим хүчийг 5 хүртэл хувиар хэмнэх боломжтой. Үүнд:
-Canon хэвлэгч машин
-Цаас урагч машин
-Шарах шүүгээ
-Ус буцалгагч
-Уртасгагч
- Гар станц цэнэглэгч зэрэг болно.

Та дээрх аргуудыг хэвшил болгож чадвал эрчим хүчээ хэмнээд зогсохгүй байгаль орчноо хамгаалах үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулах юм.

Эх сурвалж: http://erc.mn/index.php?newsid=278

Цэвэр ус бол хязгаарлагдмал нөөцтэй, ус бол хүнс, ус бол хөгжил, ус бол амьдрал бөгөөд усыг зүй зохистой, ариг гамтай, хэмнэлттэй хэрэглэх нь улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой өргөн хүрээтэй асуудал юм.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс усны нөөц хомсдож байгаагаас гадна, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, усны нөөцийн бохирдол нь багахан усны нөөцтэй Монгол орны хувьд “гамшиг” авч ирэх хандлагатай болж, хүн ам, үйлдвэрлэл, хүнсний хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой усны хэрэглээ өсөн нэмэгдэх боллоо.Монголчууд бид газрын гүнд олон зуун жилийн явцад бий болсон ундны зориулалттай гүний цэвэр усыг унд, ахуй, уул уурхай, үйлдвэр, ХАА, эрчим хүч, барилга, ногоон байгууламжийн усалгаа гээд бүхий л хэрэгцээндээ ашигласаар байна.Манай орны цэвэр усны нөөц хэмжээ хязгаартай, ирээдүйн монголчууддаа цэвэр цэнгэг усны нөөцөө өвлөн үлдээх ѐстой, усны нөөцийг зүй зохистой ашиглах талаар одооноос эхлэн тодорхой арга хэмжээ авах, усны хэрэглээний соѐл, ухаалаг хэрэглээнд суралцах шаардлагатай байна.
“Усаа хамгаалья” гэж олон жил ярьснаас хэтрэхгүй болсон энэ цаг үеийг шинэчлэх өөрчлөх ѐстой , ус хэмнэлтийн тэргүүний дэвшилтэт технологийг туршин нэвтрүүлэх, улмаар хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн хямд төсөр ус хэмнэлтийн технологийг туршин нэвтрүүлэх замаар айл өрх бүрийн амьжиргаатай холбоотой төсөв зардлыг хэмнэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа билээ.
Усыг хэмнэнэ гэдэг нь зөвхөн хэдэн “бор” төгрөг хэмнэх биш, нийгэм, экологи, эдийн засгийн өргөн ач холбогдолтой, усны аюулгүй байдлыг хамгаалан, урт насалж, удаан жаргах, улс орноо тогтвортой хөгжүүлэх туйлын ач холбогдолтой. Усыг уснаас өөр юу ч орлож чадахгүй тул усаа хэмнэх нь амьд явах эрхээ хангаж байна гэж ойлгож болно.                                                    1990-ээд оны түвшинд нийслэл Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг нэг оршин суугч хоногт 420литр ус хэрэглэж байна гэсэн судалгаа байсан бол энэ тоо хэрэглэгчдийг усны тоолууртай болгож, усны алдагдлыг бууруулснаар өнөөдөр бараг 2 дахин багасч хоногт нэг хүн 260литр ус хэрэглэж байгаа мэдээлэл бий.Өндөр хөгжилтэй орнуудын усны хоногийн усны хэрэглээ ойролцоогоор 90-130литр байгаатай харьцуулахад бидний ус хэрэглээ бараг 2-3 дахин өндөр байгаа нь “эрүүл бус” усыг зүй зохистой хэрэглэж хэвшээгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Судалгаанаас үзэхэд нэг хүний хоногийн усны хэрэглээний 52% нь шүршүүр, гар нүүрийн угаагуурт, 21% нь хоол унд бэлтгэж, хийхэд, 20% нь хувцас угаалгад, 7% нь цэвэрлэгээ болон бусад хэрэгцээнд зарцуулагддаг байна.Орон сууцанд амьдардаг нэг хэрэглэгчийн угаалгын өрөөний хоногийн ус ашиглалтын 52% нь суултуурт, 27% нь усанд ороход, 21% нь нүүр, гар угаахад зарцуулагддаг байна.
Усны алдагдалгүй орон сууц, сургууль, цэцэрлэг, албан газар, үйлчилгээний газар гэж бараг байхгүй гэж хэлэхэд болно.
Орон сууц, хувийн хаус, зочид буудал болон бусад үйлдвэр, үйлчилгээний барилгуудад хэрэглэж байгаа усыг хэмнэх технологийн судалгааг гадаадын олон эрдэмтэд хийсэн байдаг бөгөөд зарим эрдэмтдийн хийсэн бүтээл нь шинжлэх ухааны болон амьдрал практикаар нотлогдон туршигдсан, хэрэглэгчдийн ташаалд нийцэн, сэтгэл ханамжийн өндөр үнэлгээ авсан тийм ус хэмнэлтийн технологийг нэвтрүүлэх зорилго тавин ажилласны үр дүнд дараахь төхөөрөмжүүд манай орны нөхцөлд ашиглагдах боломжтой гэж үзэж байна.

Орон сууцанд хэрэглэгддэг ус хэмнэх шүршүүр, гал тогооны өрөө болон гар нүүрийн угаагуурын холигч, нойлын өрөөний хоѐр даралттай төхөөрөмжүүд

Суултуурт нийт цэвэр усны 52%нь алдагдаж байна.Суултуурыг нэг дарахад 13л ус явдаг бол хөнгөн даралтад 3.8литр, хүнд даралтад 5.8литр ус явахаар тооцож хийсэн суултуурын зураг, жорлонийн усыг 55-71% хэмнэнэ.
Ус хэмнэлтийн орчин үеийн төхөөрөмж суурилуулснаар орон сууцанд амьдардаг айл бүр ус хэрэглээгээ 50%-иар бууруулна гэж үзвэл өдөрт нэг хэрэглэгчийн ус хэрэглээ 276 литр байсан бол 138 литр болж тухайн иргэн сард 4000 төгрөг хэмнэхээс гадна нийслэл Улаанбаатар хотын зохисгүй ус хэрэглээ хумигдаж, жилд нэг хүн 49680 литр ус хэмнэж, нийслэлчүүд жилдээ 26 сая шоометр ус хэмнэж 10 ерөнхий боловсролын сургууль, 20 цэцэрлэг барих хэмжээний мөнгөн хэмнэлт гаргах юм.Ус хэмнэнэ гэдэг бол зөвхөн мөнгө хэмнэх асуудал биш, харин амьд явах эрхээ баталгаатай эдэлж, дэлхий ертөнц урт удаан жил оршин тогтнож, усны аюулгүй байдлыг хангаснаар улс орноо тогтвортой хөгжүүлэх суурь үндсийг бүрдүүлэх экооги, эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой эхийнхээ ачийг хариулж байгаа асар их буян гэж хэлэх юм даа.
Дэлхий нийтээр цэвэр усны хомсдол бий болох аюул нүүрлэж байгаагийн зэрэгцээ, хүний буруутай үйл ажиллагааны нөлөөлөл, ур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны хямрал бий болсон энэ үед усны нөөц багатай Монгол орны хувьд “усны нөөцийг зүй зохистой ашиглах” төрийн “хар хайрцагны бодлого” байх ѐстой тэр нь иргэн бүр усаа хайрладаг, хэмнэдэг, усны соѐл, боловсрол өндөртэй байхыг шаардах боллоо.Монголчууд бид нар нийт усны нөөцийнхээ 10 хүрэхгүй хувь болох газрын доорхи цэвэр уснаасаа мал, хүнгүй ундаалж, машин тэргээ ч угааж, гудамж талбайгаа усалж, үйлдвэр, ХАА-д ч хэрэглэсээр байгаа нь нэг талдаа бахдаж бахархмаар, нөгөө талдаа дэндүү “тэнэг, алсын бодолгүй” хандаад байгаа ч юм шиг байгаадаа бид дүгнэлт хийх ѐстой, усан дотор байдаг Япон улсын 4 настай хүүхэд ус их хэрэглэдэг бүтээгдэхүүн, түүний дотор “автомат угаалгын машин” худалдаж авахгүй байхыг аав ээждээ зөвлөдөг байна.Монголын ирээдүй болсон бидний үр хүүхдүүдэд тийм боловсрол мэдлэг, хүмүүжил бий билүү?Ус хэмнэнэ гэдэг бол хэдэн төхөөрөмж тавиад шийдчих асуудал биш харин усаа хэмнэх сэтгэлгээтэй, боловсролтой иргэдтэй байж сая усны хэмнэлтийг бодитой хийж чадах юм.                                                                                                                                                Нэг айл ус хэмнэх иж бүрэн төхөөрөмжүүдийг тавиулахад нэг удаа 68000 төгрөг зарцуулах бөгөөд цаашдаа байрны мөнгөнд төлдөг зардлаасаа хэмнэх замаар 6 сарын дараа зардлаа бүрэн нөхөж алсдаа дандаа хэмнэлттэй байх боломжтой.
Энэхүү төслийг албан газар, айл өрх бүр, аймаг сум бүр хэрэгжүүлж чадвал Монголчууд бид жинхэнэ утгаараа усаа ариг гамтай ухаалаг зарцуулж чадах болно.

Шинээр баригдаж ашиглалтад орж байгаа барилгуудад ус хэмнэлтийн төхөөрөмжүүдийг байршуулсан бол улсын комисс хүлээн авдаг, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага ч хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлж иргэдээ аятай тухтай, өрхийнхээ төсвийг хэмнэж амьдрах нөхцлийг Засгийн газар
бүрдүүлэх ѐстой, өөрөөр хэлбэл “ногоон хөгжлийн” зам руу иргэдээ чиглүүлэх нь Засгийн газрын үүрэг юм.
Энэхүү төслийг бүх аймгийн дарга нар, нийслэлийн Засаг дарга, асуудал хариуцсан сайдуудад хүргүүлж ус хэмнэлтийн төслөө хэрэгжүүлэхийн төлөө зорьж байна.Албан газар бүхний крант, нойлын өрөөнөөс алдагдаж байгаа асар усыг хэмнэнэ гэдэг бол бид усны нөөцөө хамгаална, улмаар байгаль эх дэлхийгээ сүйрлээс аврах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг : basangreen@gmail.com      Утас : 99116539

Математик Мэдээлэл зүйн тэнхим