Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
2. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ төслийн багийн зөвлөлдөх семинарт оролцлоо

БСШУЯ-наас АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд “Дээд боловсролын шинэчлэл” олон улсын зөвлөх үйлчилгээний төслийн хэрэгжилт, бүтээгдэхүүн танилцуулах семинарт  УБЭИС-ийн сургалтын албаны менежер С. Пүрэвсэд болон ЭНБД, дэд профессор Б. Уянга нар оролцлоо. Уг семинарт  Нэгдүгээрт “Дээд боловсролын НББ, санхүүгийн удирдлага, Судалгааны бодлого стратеги, Их сургуулийн түншлэл чиглэлүүдийн зөвлөх үйлчилгээний гол бүтээгдэхүүний танилцуулга”, Хоёрдугаарт “Их сургуулийн засаглал, Кредит цагийн систем, Багшийн хөгжил чиглэлүүдийн зөвлөх үйлчилгээний гол бүтээгдэхүүний танилцуулга”, Гуравдугаарт ХАА, Инженер технологи болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэл чиглэлүүдийн зөвлөх үйлчилгээний гол бүтээгдэхүүний танилцуулага гэсэн 3 үндсэн чиглэлээр танилцуулга хийж, их дээд сургуулиудийн төлөөллөөс санал бодлыг нь сонсон хэлэлцүүллээ.