Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
ТУС СУРГУУЛИЙН БАГШ, СУДЛААЧИД ОЛОН УЛСЫН 9 НЭРИЙН СТАНДАРТЫГ БОЛОВСРУУЛЖ, ХЗГАЗРААР ХЭЛЭЦҮҮЛЭН БАТЛУУЛЛАА

Тус сургуулийн Инженерийн салбарын багш судлаачид сургалт, эрдэм  шинжилгээ эрхэлсэн дэд захирал Б. Даваасүрэнгийн удирдлага доор ОУЦТКомиссын хүрээлэн байгаа орчны 7 багц, трансформатор, реакторын гэсэн 9 нэрийн стандартыг ЭХЯ-ны захиалгаар 2014, 2015 онуудад боловсруулж дуусгасан байна.  Уг стандартуудыг энэ VI/ 20ны өдөр СХЗТөвийн Эрчим хүчний стандартын хорооны хэлэлцүүлгэд оруулж амжилттай хамгаалав. Тус багийн бүрэлдэхүүнд Док, проф Ё. Гантогоо,  О. Намжил, дэд проф Л. Адилбат болон докторант Б. Болормаа нар оролцож ажилласан болно.