Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

Улаанбаатар Эрдэм Их сургуулийн

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд

дараах мэргэжлүүдээр элсэлтээ авч байна.

 

·         Барилгын цахилгаанчин

·         Гэр ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин

·         Компьютерийн оператор, архив бичиг хэргийн ажилтан

·         Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан /оператор, засварчин/

Суралцах хугацаа:

·         1-2,5 жил мэргэжлийн сургалт

·         1 сар, 3 сар, 6 сарын мэргэшүүлэх сургалт /сертификадтай/

Жич:

Ø  Бүрэн дунд боловсролтой төгсөгчдийг 1 жилийн сургалтаар Мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөнө.

Ø  20-оос дээш насны Бүрэн бус дунд боловсролтой төгсөгчдийг 1 жилийн сургалтаар Мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөнө.

Ø  Суурь боловсролтой төгсөгчдийг 2,5 жилийн сургалтаар Мэргэжлийн болон Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсгөнө.

Ø  1-2,5 жил суралцах хугацаанд төрөөс тэтгэлэгт хамрагдана.

Ø  Үйлдвэрлэлийн дадлагажих зардлаас бусад зардлыг төр хариуцна.

Ø  Төгсөгчдийг ажлын байранд зуучилж ажлын байраар хангана.

Бүртгэл: 2017 оны 4-р сарын 1-ноос 9-р сарын 1-нийг хүртэл ажлын өдрүүдэд 900-1800  цагийн хооронд УБЭИС-ийн А байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо бага тойруу, Тэнгис кино театр, Ялалтын талбайн зүүн хойд талд байрлана.

Холбоо барих утас: 311776, 326280, 99088361, 88011432