Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

УБЭИС-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

1.Зорилго:
Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн 20 жилийн ойд зориулан тус сургуулийн Төгсөгчдийн холбооноос төгсөгчдийг биеийн тамир спортод өргөнөөр хамруулж,
спортод хандах идэвх сонирхолыг өрнүүлэх, сургуулийнхаа үе үеийн төгсөгчдийг татан оролцуулах, тэдний харилцаа холбоог бэхжүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршино. Энэхүү тэмцээн нь жил бүр зохион байгуулагдах болно.

3. Зохион байгуулагч: “Улаанбаатар Эрдэм Их Сургууль” – ийн Төгсөгчдийн Холбоо
4. Хамрах хүрээ: “Улаанбаатар Эрдэм Их Сургууль” – ийн төгсөгчид
5. Хаана: Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн “А” байрны спорт зааланд
6. Хэзээ: 2016 оны 10 сарын 22,23 – нд 09 цагт эхэлнэ.
7. Бооцоо: баг тус бүр 60000 төгрөг
8. Шагнал: “Шилжин явах цом” эрэгтэй  багаа дагана.
9. Эрэгтэй, Эмэгтэй баг тус бүр.
1 байр: Өргөмжлөл, Алтан Медаль, Мөнгөн шагнал
2 байр: Өргөмжлөл, Мөнгөн Медаль, Мөнгөн шагнал
3 байр: Өргөмжлөл, Хүрэл Медаль, Мөнгөн шагнал

10. Шилдэг тоглогч
Эрэгтэй: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Эмэгтэй: Өргөмжлөл, Мөнгөн шагнал

/Өргөмжлөл, медаль болон бусад зардлыг УБЭИС-ийн захиргаа гаргах/

Техникийн зөвлөгөөн: 2016 .10 .18– ны 18.30 цагт ЭНБД-ын өрөөнд явагдана.
 

УБЭИС-ийн ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО
утас: 99066264