Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

Улаанбаатар эрдэм их сургууль 20 жилийнхээ ойн хүрээнд -БСШУСЯ, МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМ-тай хамтран ”Дээд боловсролын салбар дахь сургалт судалгааны хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус хуралдаанд 10 гаруй илтгэгч  Боловсролын бодлогын шинэчлэлийн асуудлыг хөндөж хэлэлцсэнээс гадна монголын голлох их сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээний бодлого зохицуулалтын хөгжлийн хандлага ямар шатанд байгааг давхар хөндсөн юм.