Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
ДОКТОР/Ph/-ИЙН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

ДОКТОР/Ph/-ИЙН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн дэргэдэх Эдийн засаг, Бизнесийн удирдлагын ухааны Хамгаалуулах зөвлөл нь анхны докторуудаа хамгаалууллаа. Бурханч лам Г.Пүрэвбат “Монголын бурханы шашины урлахуй ухааны тогтолцоо болон хөгжлийн хэтийн төлөв, үнэлэмжийн асуудал” сэдвээр Бизнесийн удирдлагын доктор /Ph.D/, Ц. Дашдондог “Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулах зарим асуудал” сэдвээр Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ боллоо.

Шинэ докторууддаа УБЭИС болон Хамгаалуулах зөвлөлийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж цаашдын эрдмийн их ажилд тань амжилт хүсэе.