Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

2 ДАХЬ УДААГАА МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭЖ, АТТЕСТАТЧИЛАГДСАН

УЛААНБААТАР ЭРДЭМ ИХ СУРГУУЛЬ

Улаанбаатар Эрдэм Их Сургууль (УБЭИС) нь 1996 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 20 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж Монгол Улсын хувийн хэвшлийн тэргүүлэх томоохон их сургуулиудын нэг болтлоо хөгжиж ирлээ.

Тус сургууль нь Бизнесийн сургууль, Инженерийн сургууль, Нийгмийн ухааны сургууль гэсэн бүрэлдэхүүн 3 сургууль, 6 тэнхимтэйгээр тодорхой чиглэлээр бакалавраас докторын төвшинд хүртэлх сургалтыг явуулдаг дээд боловсролын байгууллага юм.

Өнөөдөр УБЭИС нь 30-аад хөтөлбөрөөр бакалаврын, 6 хөтөлбөрөөр магистрын, 3 хөтөлбөрөөр докторын сургалт явуулж байгаагаас гадна Улаанбаатар хот, орон нутагт орой, эчнээ, гарагийн сургалтыг зохион байгуулж байна. 2015-2016 оны хичээлийн жилд нийт 2000 оюутан суралцаж, 100 гаруй багш, тэдний 40 хувь нь эрдмийн цол, зэрэгтэй багш, эрдэмтэд ажиллаж байна. Анхны төгсөлт хийсэн 1999 оноос 2015 оныг хүртэлх хугацаанд УБЭИС-ийг нийт 5700-аад оюутан төгсөж улс орны өнцөг булан бүрд манай сургуулийн нэрийн хуудас болон ажиллаж байна. 2016 оны байдлаар нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь төгссөнөөс хойш 2 жилийн дотор ажлын байраар хангагддаг.

УБЭИС сургалтын материаллаг бааз, хичээллэх өрөө танхимын хүрэлцээ тохижилт, оюутан суралцах, хөгжих таатай нөхцөл бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажилласны үр дүнд элсэлт, төгсөлтийн чанарт ихээхэн ахиц, үр дүнд хүрч чадсан юм.

Сүүлийн жилүүдэд сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлд багагүй ахиц гарч инженерийн салбаруудын сургалтын лаборатори орчин үндсэндээ бүрдсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 онд “Монголын нууц товчоо” теле фото студитэй болсноор сэтгүүл зүйн мэргэжлийн оюутнуудын мэдлэг, ур чадварыг ахиулах өргөн боломж нээгдсэн төдийгүй сэтгүүл зүйн онол, практик дадлагыг хослуулан эзэмшүүлэх таатай нөхцөл бүрдэж байна.

Манай сургуулийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж өргөжин тэлсээр байна. Эдүгээ тус сургууль ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг улсын их, дээд сургуулиудтай ажил хэргийн холбоо тогтоон сургалт, эрдэм шинжилгээний хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд гадаадын их сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар тодорхой ахиц гарч, 7 хөтөлбөрөөр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээтэй ажиллаж байна.