Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
1996-2019 он

 Сургалтын төлбөр

11.1 Сургалтын нийт төлбөр нь судлах хичээлийн чиглэлийн агуулга, хэлбэр, багтаамж, багш нараас суралцагчдад үзүүлэх үйлчилгээний зардал, бие дааж ажиллах, хүч хөдөлмөр, мэдлэг, чадвараа дүгнүүлэх хэлбэр, цаг хугацааны зардлын нийлбэрээр тодорхойлогдоно. Урьд жилүүдийн зардлын гүйцэтгэлийн судалгаанд тулгуурлан тухайн төсвийн жилийн инфляци, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зардлын өсөлтийн хэрэгцээг тусган нэг кредитийн үнийг тодорхойлно.

11.2 Тухайн кредитийн үнийн тооцоог сургуулийн захиргааны зөвлөл хэлэлцсэний үндсэн дээр сургуулийн удирдах зөвлөл батална.

11.3 Нэг кредитийн үнийн үндсэн дээр улирлаар ба хичээлийн жилээр, сонгосон хичээлийн кредитэд харгалзах сургалтын төлбөрийг суралцагчид төлнө. Уг төлбөрийг төлсөн нөхцөлд сургалтын бүх талын үйлчилгээ авах эрх нээгдэнэ.

11.4 Сургалтын төлбөрийг хичээлийн жилээр болон түүнээс урт хугацаагаар бүрэн төлсөн тохиолдолд сургуулийн захиргаа зохих журмын дагуу суралцагчдад хөнгөлөлт үзүүлнэ. Мөн амьдралын гачигдалтай оюутан суралцагчдыг аль болох дэмжих бодлогыг сургуулиас барина.