Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

ОЮУТНЫ МЭДЛЭГИЙГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

НЭГ.НИЙТЛЭГ ЗАРЧИМ

1.1    УБЭИС-д суралцаж буй оюутны мэдлэг, чадварыг үнэлэхэд энэхүү журмыг баримтлана.

1.2    Сургалтын төлөвлөгөөн дэхь хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын төвшинг үнэлж, дүгнэх хэлбэр  гол хэлбэр нь явцын үнэлгээ болон улирлын шалгалт байна.

1.3    Улирлын шалгалт нь “сургалтын нэгдсэн хуанли”-д тогтоосон цаг хугацааг баримтлан  гаргасан Сургалтын албаны  хуваарийн дагуу явагдана.

1.4    Оюутны мэдлэг, чадварыг үнэлж дүгнэхдээ хичээлийн явцын идэвх оролцоо, бие даалтын ажлын үнэлгээ, явцын шалгалтын үнэлгээ, улирлын шалгалтын үнэлгээ байх ба үнэлгээ нь бодитой, шударга, ил тод байх зарчмын дагуу зохион байгуулна.

1.5    Оюутныг үнэлэх үнэлгээ нь оюутан, суралцагчдын дэвшин суралцах болон шилжилтийн асуудалд хүндрэл учрахааргүй байна.

ХОЁР. ОЮУТНЫ ҮНЭЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМ

2.1  Сургалтын кредит тогтолцооны зарчимд нийцүүлэн оюутны мэдлэг, чадварыг үнэлж дүгнэнэ.

2.2   Оюутны сурлагын амжилтыг тухайн улиралд үзсэн бүх хичээлийн голч дүнгээр дүгнэнэ.

2.3 Оюутны мэдлэгийн түвшинг дүгнэхдээ  стандарт ба стандарт бус үнэлгээг хэрэглэнэ. Үүнд:100 хувийн үнэлгээгээр  дүгнэж А,В,С,D, F нь стандарт үнэлгээ, E, W, R, CR, Iгэсэн стандарт бус үсгэн дүнгүүдийг  тавина. Энэ нь тухайн хичээлийн дүн юм. Оюутны мэдлэг чадварыг үнэлэхэд дараах лавлах хүснэгтүүдийг хэрэглэнэ.

Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт үнэлгээ

ОНОО

ҮСГЭН ҮНЭЛГЭЭ

ҮНЭЛГЭЭНИЙ ОНОО

95-100

А

4.0

90-94

А-

3.6

85-89

В

3.1

80-84

В-

2.7

75-79

С

2.3

70-74

С-

1.9

65-69

D

1.4

60-64

D-

1.0

0-59

F

0

 

A-   Сурлагын дээд түвшинг илтгэх дүн.  Тухайн хичээлийн агуулгыг шинжлэх ухааны үндэслэлтэй, бүрэн төгс ойлгож өргөн мэдлэг эзэмшсэн, оюуны үйлийн өндөр хөгжилтэй бөгөөд мэдлэгээ баримт, жишээгээр нотолгоожуулах, амьдралд бүтээлчээр хэрэглэх, өгөгдсөн даалгаварыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх,зохиомлох чадвар, дадалтай болохыг харуулна.

B-   Дундаж түвшинээс дээгүүр мэдлэг, чадвар, дадлын дүн. Тухайн хичээл, уран бүтээлийн агуулга, утга санаа, үйлдлийг сайн ойлгосон, холбогдбох мэдээлэлийг ашиглах, даалгаврыг бие даан гүйцэтгэх чадвартай, мэдлэгээ үйл ажиллагаанд хэрэглэх, цаашид суралцахад хангалтай бэлтгэлтэй болохыг илэтгэнэ.

C-   Дундаж түвшний мэдлэг, чадварын дүн. Хичээлийн агуулгын ихэнх хэсгийг ойлгосон мэдлэгээ ашиглан даалгавар биелүүлэх энэ чиглэлийн асуудлыг судлах боломжтойг илтгэнэ.

D-   Дундаж түвшний мэдлэг, чадварын дүн. Хичээлийн агуулгын ихэнх хэсгийг ойлгосон, мэдлэгээ ашиглан хялбар даалгавар биелүүлэх чадвартай, цаашид энэ чиглэлийн хичээлийг судлах боломжтойг илтгэнэ.

F-   Хичээлийн агуулгын мэдлэг, чадвар илт хангалтгүйг илтгэх түвшин.

Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт бус үнэлгээний үсгэн тэмдэглэгээнүүд

Үсгэн тэмдэглэл

Үнэлгээний утга

Хэрэглэх тохиолдол, нөхцөл

 

1

E(examine incomplete by student)

 

 Бүрэн бус үнэлгээ

Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол нотлох бичиг баримтыг үндэслэн багш эсвэл сургалтын алба энэ тэмдэглэгээг хийнэ.

 

2

 

W(Withdrew)

Хичээлийн явцад суралцахаас татгалзаж явсан

Оюутан ямар нэг шалтгаанаар хичээлдээ суугаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй нөхцөлд багш энэ тэмдэглэгээг хийнэ.

 

3

 

R (Repeat)

Тухайн хичээлийг дахин судалж, суралцахаар шийдсэн

Тухайн хичээлийг амжилттай судалсан ч тодорхой шаардлагаардахин судлах хүсэлт гаргасан бол оюутны өмнөх үнэлгээний үсгээр илтгэсэн дүнг R  болгож, дахин судлах боломжоор хангана.

4

CR*(Credit Ranted)

Кредит тооцох

Өөр сургуулийн багц цагийг шилжүүлэн тооцох үед энэ тэмдэглэгээг хийх ба тэнхим шаардлагатай гэж үзвэл уг үнэлгээг стандарт болгох шалгалтанд оруулж болно.

5

  (incomplete)

Нөхөж шалгуулах

Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ(реферат, даалгавар, дадлагын ажил дутуу, явцын шалгалтанд орж чадаагүй г.м) дутуу боловч нөхөн гүйцэтгэж , шалгуулах нөхцөлтэйгээр хэрэглэнэ

CR*- уг үнэлгээг зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нөхцөлд хэрэглэнэ.

ГУРАВ.ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ 70%, УЛИРЛЫН ШАЛГАЛТ 30%

3.1 Оюутан  уг хичээлээр эзэмшвэл зохих мэдлэгийг олж авахын тулд улирлын турш хэрхэн сурч хөдөлмөрлөснөө, тухайн хичээлийг заасан багшаар 70 хүртэл оноогоор, жинхэнэ мэдлэгийн түвшинг улирлын шалгалтын 30 хүртэл оноогоор тус тус заавал үнэлүүлнэ.

3.2  Хичээлийн агуулгыг бүрэн эзэмшүүлэх үүднээс багш оюутантай тогтмол ажиллан тэдний суралцах идэвхи, мэрийлтийг дэмжиж, өөрөө өөртөө дүгнэлт хийх боломжийг олгох зорилгоор хичээлийн ирц, идэвх, бие даалт хийх, бичгийн болон ярилцлага, тестийн шалгалтыг нь харгалзан  явцын 70 оноог  дүгнэнэ.

3.3 Улирлын турш оюутны мэдлэгийг дүгнэх багшийн үнэлгээ нь 70 хувийн оноотой тэнцүү байх бөгөөд 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.

E70= A1+A2+A3

Тэмдэглэгээ

Бүрдүүлэх хэсэг

Үнэлгээний хэлбэр

Оноо

 

A1

Хичээлийн ирц, идэвх санаачлага

Лекц, дадлага, семинар, бие даалтын хичээлийн ирцээр

20

A2

Онолын мэдлэг, чадварын эзэмшилт

Тест, хяналтын ажил, сорил,

30

A3

Бие даалт

Бодлого жишээн дээр суралцах ажлын тайлан, график тооцооны ажил, орчуулга, реферат ангийн ажил, төсөл г.м бүтээлч үр дүнгээр  оюутны мэдлэг чадварыг үнэлнэ.

20

 

 

3.4  Явцын үнэлгээний 70 онооноос  40-өөс дээш оноо авсан оюутныг улирлын  эцсийн шалгалтанд оруулна.

3.5 Тухайн хичээлээр зохих мэдлэгтэй оюутан хүсэлт гаргавал улирлын эхэнд түвшин тогтоох шалгалт авах ба амжилттай дүгнэгдэж, зохих шаардлага хангасан цөөн оюутныг хичээлээс чөлөөлж болно. Түвшин тогтоох шалгалтын дүнгээр улирлын шалгалтаа шууд тооцуулж, цуглуулах кредит хүлээн зөвшөөрүүлж байгаа оюутны кредитэд ноогдох төлбөрийн гуравны нэгтэй тэнцэх төлбөрийг төлүүлж, тухайн хичээлийн кредитыг цуглуулсанд тооцно.

3.6 Хүндэтгэх шалтгаангүй сургалтын төлбөрөө төлөөгүй оюутныг тухайн улирлын шалгалтанд оруулахгүй бөгөөд оюутны нэрийг  шалгалтын дүнгийн хуудсанд бичихгүй. Хэрвээ хүндэтгэх шалтгааны улмаас өргөдөл бичиж, сургалтын алба, холбогдох чиг үүргийн проректороор цохуулсан нөхцөлд шалгалтанд оруулах боломжтой. 

ДӨРӨВ.ҮНЭЛГЭЭНИЙ ГОЛЧ ДҮН (GPA)

4.1  Үнэлгээний голч дүнг тооцохдоо, хичээл бүрийн үсгэн үнэлгээг оноонд шилжүүлэн, улмаар тухайн хичээлийн харгалзах кредитээр үржүүлж, дундажлах замаар тодорхойлно.

4.2 Зөвлөх багш нь  оюутан бүрээр улирал бүрийн эцэст тухайн улиралд дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд бодогддог Улирлын Үнэлгээний Голч Дүнг улирал бүрийн  эцэст,  оюутны нийт суралцсан хугацаандаа дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд бодогддог Хуримтлуулсан Үнэлгээний Голч Дүнг улирал бүрийн  эцэст дүгнэн оюутны сурлагын дэвтэр дээр бичиж сургалтын албатай тулган баталгаажуулсан байна.

4.3    Улирлын болон хуримтлуулсан үнэлгээний голч дүнг дараах ерөнхий томьёогоор тооцоолно.        

УҮГД=    k1* Ү +K2 *Y2 + KnYn

K1+K2+K3

ү1, ү2, ...үn       - 1,2,...,n дугаар хичээлүүдийн үнэлгээний оноо

к1, к2, ...,кn  - 1,2,...,n дугаар хичээлүүдийн харгалзах кредит

4.4 Оюутан нь улирал бүрийн  эцэст өөрийн сурлагын амжилтандаа дүн шинжилгээ хийж, сургуулийн нэгдсэн стандартад заасан үнэлгээний голч дүнгийн түвшний шаардлагыг хангаж байгаа эсэхээ хянаж, цаашид суралцах арга барил, өөртөө тавигдах зорилгоо төлөвлөнө.

4.5 Оюутны үзэж судалсан хичээлүүдийн кредит нь 60 кредит хүрсэн боловч Үнэлгээний голч дүн нь 1.80–с доош бол цааш үргэлжлүүлэн хичээл үзэж судлахыг зогсоож, өмнө үзэж судлан хангалтгүй үнэлгээ авсан хичээлүүдийг дахин  судлуулах болно.

ТАВ. ХИЧЭЭЛИЙГ ДАХИН СУДЛАХ БА ДАХИН ШАЛГУУЛАХ НӨХЦӨЛ

5.1 Оюутан  I, E  тэмдэглэгээтэй үнэлгээтэй бол оюутан дараагийн семестрийн  улирлын шалгалтны үед сургуулийн дотоод журмаар тогтоосон тодорхой төлбөрийг төлснөөр шалгалт өгөх эрх 1 удаа нээлттэй байна.

5.2   Оюутан 5.1 заасан хугацаанд шалгалтанд ороогүй бол үнэлгээг ”F”  буюу “хангалтгүй” гэж үзэн тэмдэглэгээг “F” болгон өөрчлөнө.

5.3  Явцын 70 онооны  үнэлгээнээс 40-өөс дээш  үнэлгээтэй оюутан тухайн улирлын шалгалтанд ороод хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд шалгалтанд 1 удаа орох эрхтэй

5.4  Оюутан  W, R гэсэн үнэлгээтэй бол хичээлийг  дахин судлана..

5.5 Оюутан хичээлд бүртгүүлж, тухайн хичээлийн багц цагийн төлбөрийг бүтэн төлж, хичээлд тавигдсан шаардлагыг бүрэн биелүүлэх нь дахин судалсан хичээлээр хамгийн сүүлд авсан үнэлгээг албан ёсоор тооцох үндэс болно.

 

Арван хоёр. Суралцагчдын мэдлэгийг дүгнэх

12.1 Сургалтын төлөвлөгөөнд заагдсан кредит бүхий хичээл бүр дээр сургалтын төлөвлөгөөний дагуу суралцагчдын эзэмшиж буй мэдлэг, чадварын түвшинг 100 онооны системээр дүгнэнэ.

12.2 Суралцагчдын мэдлэгийг дүгнэхдээ “УБЭИС-ийн оюутны мэдлэг чадварыг үнэлэх журам”-ыг баримтална. (Хавсралт-2)

 

Арван гурав. Анги дэвших

13.1 Нэг хичээлийн жил дуусч, дараагийн хичээлийн жил эхлэхэд хичээл сонголт-2-ыг бүх оюутны хувьд баталгаажуулна. Төгсөх жилдээ суралцаж байгаа оюутнуудын хувьд төгсөх оюутны тушаал гаргана. Энэ тушаалд хамрагдаагүй оюутныг улсын шалгалт өгөх, диплом бичих зөвшөөрлийг олгохгүй. Мөн дипломын захиалганд оруулахгүй.

13.2 Анги дэвших оюутны материалыг сургалтын алба тэнхимийн зөвлөх багштай хамтарч бүрдүүлэн сургалтын мэдээллийн санд оруулна.

13.3 Хичээлийн зөрүү, шалгалтын өрийг хөтөлбөр сонголт-2-оор оюутны сонголтын хуудсанд тэмдэглэж оруулж, зөвхөн  улирлын шалгалт явагдах хугацаанд барагдуулна. Гэхдээ шалгалтын чанарын түвшинг хангах үүднээс 1 улиралд өгөх шалгалтын тоо 5-аас илүүгүй байна.

13.4 Хичээлийн жил бүрийн эхэнд болон 2-р семестрын эхэнд оюутныг хичээл сонгуулах, суралцах эрхийг нь нээх зорилготой бэлтгэл үйл ажиллагааг нэг долоо хоногт багтаан зохион байгуулна.