Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

Арван долоо. Төгсөлт

17.1 Сургалтын төлөвлөгөөгөөр 120-оос доошгүй кредит цуглуулан 1,8-аас доошгүй голч оноотой төгсөлтийн шалгалт амжилттай өгсөн эсвэл диплом амжилттай хамгаалсан оюутанд Ректорын тушаалаар бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдэг олгоно.

17.2 Хичээлийн жилийн эхэнд 90-ээс доошгүй кредит цуглуулсан, урд жилийн шалгалтын болон сургалтын төлбөрийн өрөө барагдуулсан 4-р дамжааны оюутныг төгсөгч оюутнаар бүртгэж, Ректорын тушаалаар баталгаажуулна. Гэхдээ сургалтын төлбөр, хичээлийн өртэй боловч түүнийгээ эхний улиралд багтаан бүрэн шийдвэрлэж чадсан оюутныг улсын шалгалт өгөх болон диплом хамгаалах ректорын тушаалд нөхөж хамруулан төгсөж болно.

17.3 Төгсөлтийн бүх шалгалтанд “А” үнэлгээ авч, төгсөлтийн ажлаа “А” дүнтэй хамгаалсан 3.8 -аас дээш голч оноотой төгсөгчид “УБЭИС-ийн онцлох диплом” олгоно.