Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

Арван гурав. Анги дэвших

13.1 Нэг хичээлийн жил дуусч, дараагийн хичээлийн жил эхлэхэд хичээл сонголт-2-ыг бүх оюутны хувьд баталгаажуулна. Төгсөх жилдээ суралцаж байгаа оюутнуудын хувьд төгсөх оюутны тушаал гаргана. Энэ тушаалд хамрагдаагүй оюутныг улсын шалгалт өгөх, диплом бичих зөвшөөрлийг олгохгүй. Мөн дипломын захиалганд оруулахгүй.

13.2 Анги дэвших оюутны материалыг сургалтын алба тэнхимийн зөвлөх багштай хамтарч бүрдүүлэн сургалтын мэдээллийн санд оруулна.

13.3 Хичээлийн зөрүү, шалгалтын өрийг хөтөлбөр сонголт-2-оор оюутны сонголтын хуудсанд тэмдэглэж оруулж, зөвхөн  улирлын шалгалт явагдах хугацаанд барагдуулна. Гэхдээ шалгалтын чанарын түвшинг хангах үүднээс 1 улиралд өгөх шалгалтын тоо 5-аас илүүгүй байна.

13.4 Хичээлийн жил бүрийн эхэнд болон 2-р семестрын эхэнд оюутныг хичээл сонгуулах, суралцах эрхийг нь нээх зорилготой бэлтгэл үйл ажиллагааг нэг долоо хоногт багтаан зохион байгуулна.

 

Арван дөрөв. Чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах

14.1 Оюутан нь хүндэтгэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаанд хичээлд сууж чадахгүйд хүрвэл улирал, жилийн чөлөө авах тухай өргөдлөө Сургалт эрхэлсэн Проректорт өгч холбогдох тэнхим, зөвлөх багш, номын сан, санхүүгийн албаны зөвшөөрөл авсны дараа сургалтын алба өргөдлийг хүлээн авч, нягтлан хянаж 7 хоногийн хугацаанд Ректорын тушаалд гаргаж шийдвэрлэнэ.

14.2 Чөлөө авсан оюутны бүртгэлийг Сургалтын алба хөтөлнө. Уг бүртгэлд овог нэр, чөлөө авсан шалтгаан, анги, тушаалын дугаар, он сар, өдрийг тэмдэглэж, тушаалын нэг хувийг оюутны хувийн хэрэгт хавсаргана.

14.3 Жил, улирлын чөлөөний хугацааг Ректорын тушаалаар нэг удаа сунгаж болно. Чөлөөтэй байсан нийт хугацааг 2 жилээс хэтрүүлэхгүй байлгах чиглэл барина.

14.4 Чөлөө авсан оюутан хугацаагаа дуусахаас 10-аас доошгүй хоногийн өмнө сургуульдаа үргэлжлүүлэн суралцах тухай өргөдлөө Сургалтын албанд ирүүлсэний дагуу тушаал гаргаж үргэлжлүүлэн суралцуулна.

 

Арван тав. Сургуулиас чөлөөлөх, хасах

15.1 Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас чөлөөлж Ректор тушаал гаргана.

1. Сургуулиас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан

2. Өөр сургуульд шилжсэн.

3. Чөлөөний хугацаагаа урт хугацаагаар хэтрүүлсэн

4. Шалгалтын журамд зааснаар цааш суралцах шаардлага хангахгүй болсон

5. Бусад шалтгаан

15.2 Оюутныг дор дурьдсан шалтгаанаар сургуулиас хасах тушаал гаргана.

1. Шалтгаангүйгээр урт хугацаанд сургуульд ирж бүртгүүлээгүй, хичээлд суугаагүй  

2. Чөлөө аваад хугацаандаа ирээгүй, чөлөөг сунгуулах өргөдлөө өгөөгүй

3. Сургалтын төлбөрийг урт хугацаагаар төлөөгүй зөрчилтэй.

4. Гэмт хэрэг үйлдэж, ёс зүйн ноцтой зөрчил гарсан нь нотлогдсон.

 

Арван зургаа. Шилжилт

16.1 Тус сургуулийн аль ч ангид гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцагчдаас шилжин ирж суралцаж болно. Шилжин суралцагчид дор дурьдсан шаардлага хангасан байна.

1. Шилжүүлж байгаа сургуулийн Сургалтын албаны тодорхойлолт, сурлагын дүнгийн жагсаалт

2. Нэгдүгээр дамжаанд шилжин ирэгсэд нь зохих шаардлагыг хангасан элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн дүнтэй байх

3. Шилжин суралцахыг хүссэн өргөдөл

16.2 Бусад сургуулиас шилжин ирж буй оюутны дүнг сургалт эрхэлсэн Проректор, холбогдох тэнхимийн төлөөлөл, Сургалтын албаны дарга зэрэг хүмүүсийн оролцоотой комиссоор дүйцүүлнэ.

16.3 Хичээл сонголтоо баталгаажуулсан буюу хичээл эхлээд 14 хоног өнгөрснөөс хойш 16.4-д заасны дагуу төлбөрийн суутгал хийнэ.  

16.4. Оюутнууд үргэлжлүүлэн суралцахаас хүндэтгэх болон хүндэтгэх бус шалтгаанаар татгалзан хичээл эхэлснээс хойш долоон долоо хоногийн дотор сургуулиас гарах тохиолдолд  ажлын нэг өдрийн 5000 /таван мянган/ төгрөгөөр бодож, үүнээс дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд семестрийн төлбөрийг хэвийн жишгээр бүрэн хэмжээгээр төлнө.