Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

Сургалтын кредит тогтолцоо

10.1 Кредит нь дээд боловсролын агуулгын багтаамжийг хэмжих үндсэн дээр сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, санхүүжүүлэх, зохион байгуулах үндэн элемент болно. Кредит нь дээд боловсролын агуулгыг сургалтанд хэрэгжүүлэхэд оролцох багш, оюутны хөдөлмөрт зайлшгүй шаардагдах цагийг хэмжих нэгж болно.

10.2 Нэг кредит нь 16 цагийн лекц, эсвэл 32 цагийн семинар, практикийн болон лабораторийн хичээлтэй тэнцүү байна.

10.3 Кредитийн агуулгын багтаамжид уг хичээлийн танхимын цаг (лекц, семинар), суралцагчийн биеэ дааж ажиллах цаг, реферат, график тооцооны ажил, гэрийн даалгавар, уншлага болон суралцагчийн мэдлэг чадварыг үнэлэх явцын болон улирлын шалгалтанд зарцуулах хугацаа багтаж орно.

10.4 Суралцагчийн бие дааж ажиллах цаг нь лекц, семинар, дадлагын хичээлийн агуулгыг эзэмшиж бататгахад оюутан өөрөө ажиллах цаг ба багшийн удирдлагын дор хэрэгжүүлэх сургалтын бүх төрлийн ангийн ажил (төсөл), реферат, график, тооцооны ажил, гэрийн даалгавар, уншлага зэргийг үнэлүүлж дүгнүүлэх үйл ажиллагаанд зарцуулагдана.

10.5 Суралцагч нь тухайн мэргэжлийн бакалаврын шатлалын сургалтын 90-ээс доошгүй кредитийн агуулгатай дүйцэхүйц хөтөлбөрийг гүйцээсэн нөхцөлд сургуулийн захиргааны зөвлөлийн шийдвэрээр дипломын зэргээр төгсөж болно.

10.6 Хос мэргэжил эзэмших оюутан 60 кредитийн багтаамжтай хетөлбөр нэмж сонгоно. Давхар мэргэшил эзэмших оюутан нэмэлт хичээлээр 40 кредитийн хөтелбөр сонгоно. Давхар мэргэшил эзэмшихэд мэргэжлийн чиглэл таарахгүй бол шинээр эзэмших мэргэжлийн суурь 30 кредитийг нэмж судалсан байх шаардлагатай. Хос болон давхар мэргэшлээр сургах чиглэлийг сургуулийн захиргааны зөвлөл шийдвэрлэнэ.

10.7 Суралцагч нь салбар, тэнхмийн зөвшөөрлөөр оюутны хэвийн ачааллаас илүү ачаалалтай байхаар хөтөлбөр сонгож болох бөгөөд улирлын дундаж хэвийн ачаалал нь 14-21 кредит байна.

10.8 Оюутан мэргэжлийн чиглэлээр гадаадын их дээд сургуульд 2 хүртэл жилийн хугацаагаар суралцахыг зөвшөөрнө. Энэ тухай зөвшөөрлийг зөвхөн өгнө.

10.9 Оюутан нь судлах кредитээ улирлаар сонгоно. Оюутан бүр:

- Сургуулийн нэгдсэн хуанлид захирагдан кредит сонгон суралцах үйл ажиллагаагаа төлөвлөнө.

- Суралцах зорилго, мэргэжил эзэмших, мэргэших зорилтоо хэрхэн биелүүлэхээ сургалтын төлөвлөлгөөгөөр зохицуулна. Сонголт хийхдээ оюутан нь боловсролын зэрэг олгоход баримталдаг ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хөтөлбөрийн кредитийн багтаамжийн зохистой харьцааг хатуу баримталбал зохино.

- Өмнөх улиралд нь дараа улиралд судлах хөтөлбөрөө сонгоно. Оюутан элсэн орсон мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний заавал болон сонгон суралцах хичээлүүдээс тухайн улиралд судлахаа сонгож байгааг хичээл сонголт гэнэ.

10.10 Оюутан хөтөлбөрөө 2 шаттай сонгоно. Үүнд: хичээл сонголт-1, хичээл сонголт-2-ыг оюутны хөтөлбөр сонголтын хуудас дээр хийнэ. (Хавсралт -1).

10.11 Оюутан бүр ирэх улиралд хичээллэх хөтөлбөрийн захиалгыг сургууль, тэнхимд урьдчилан өгөхийг 1-р сонголт гэнэ. Шинээр элссэн оюутны хөтөлбөр сонголтыг сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацааг баримтлан Сургалтын алба хичээлийн жилийн эхэнд хийнэ.

10.12 1- р сонголтыг үндэслэн хичээлийн ерөнхий хуваарь гарна.

10.13 Сонголт-2-ыг хичээлийн ерөнхий хуваарьт тулгуурлан өмнө сонгосон хөтөлбөрөө тодотгох хэлбэрээр улирлын эхэнд хийнэ.

10.14 Тухайн оюутан улирлын сургалтын төлбөрөө төлснөөр хөтөлбөр сонголт- 2-ыг хийх эрх нь нээгдэнэ.

10.15 Хөтөлбөр сонголт-2-ыг үндэслэн хичээлд суух оюутны нэрсийг Сургалтын алба тухайн тэнхим болон санхүүгийн албанд гаргаж өгнө.

10.16 Хичээлийн кредитийн задаргааг Сургалтын алба тэнхимтэй хамтарч улирал бүрийн эхэнд гаргана. Энэ задаргаанд тулгуурлан хичээллэх кредитийн багтаамжийг нэг долоо хоногт заагдах лекц, семинар, лаборатори, бие даалтын цагуудаар тусгана. Жишээ нь: ELE301 индекстэй хичээлийн цагийн задаргаа:=>(2:0,5:0,5:6), SW102=>(2:0:2:5) г.м. (Оюутны хичээлийн хуваарь Хавсралт №3)

10.17 Суралцах нийт хугацаанд бакалаврын зэргийн боловсрол олж авах сургалтыг үндсэн сургалт гэнэ. Үндсэн сургалтаар анх элссэн мэргэжлээр дан мэргэжил эзэмших суралцагч 5-р улирлаас эхлэн хос болон давхар мэргэжил сонгон эзэмших боломж нээгдэнэ. Хос болон давхар мэргэжил сонголт хийхэд нийт голч дүн 2,2-оос дээш байх шаардлагатай.

10.18 Дан мэргэжил эзэмших сургалт (Single major programs)-aap анх элссэн мэргэжлээр боловсролын зэрэг олгоно. Хэрэв уг мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хөтөлбөр нэмж биелүүлсэн бол эдгээр кредитийн дүнг нэмэлт хичээлүүд гэж ялган бичиж бакалаврын зэрэг олгох голч дүнг гаргахдаа тооцохгүй.

10.19 Давхар мэргэжил эзэмших оюутан нийтдээ 60 кредит (үүнээс 30-аас доошгүй кредит, 300-аас дээш индекстэй байх) багтаамжтай хөтөлбөр нэмж сонгоно. Хос мэргэжил эзэмших оюутан мэргэжлийн хүрээнд болон нэмэлт хичээлээр 30 кредит (үүнээс 30-аас доошгүй кредит, 300-аас дээш индекстэй байх) цагийн хетөлбөр сонгоно.

10.20 Сургалтын төлөвлөгөөнөөс хамааран хөтөлбөрийн сонголтоор хос болон давхар мэргэжил эзэмшихэд тооцуулж болох 20-иос цөөнгүй кредитийг нэмэлт хичээлээр сонгож биелүүлсэн бол эдгээр кредитийн дүнг дипломын хавсралтад бичиж баталгаажуулах ба хос мэргэжсэн мэргэжлээр диплом олгоно.

10.21 Ижил төрлийн хичээлийг давхардуулан сонгож кредит тооцуулж болохгүй.

10.22 Суралцагч нь үндсэн мэргэжлээрээ суралцахын зэрэгцээ өөр чиглэлийн мэргэжлийн суурь мэдлэгийн хичээлийг нэмэлт байдлаар судалж болно.

10.23 Тухайн мэргэжлээрээ сонгон мэргэжих хөтөлбөрийг амжилттай эзэмшсэн оюутанд диплом, хоёр дахь мэргэжил эзэмших (Double major programs) сонголт хийж амжилттай биелүүлсэн оюутанд бакалаврын зэргийн диплом давхар олгоно.

10.24 Өөр сургуулиас шилжин ирж байгаа суралцагч оюутан тухайн сургуульд судалсан кредитээ стандарт агуулгаар нь үнэлүүлэн тооцуулж болно.

10.25 Багш нарын мэргэжил, ажлын дадлага туршлагыг харгалзан Ректорын тушаалаар зөвлөх багш нарыг хичээлийн жилийн эхэнд томилно. Зөвлөх багш нь доорх эрх, үүрэг хэрэгжүүлнэ.

Үүнд: Эрх нь:

- Оюутны хувийн мэдээлэл /овог, нэр, гэрийн хаяг, эцэг, эхийн хаяг,утас г.м./ болон сурлагын дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оюутнаас авах.

- Оюутны хийсэн хичээл сонголт-1-д хичээлийн өмнөх холбоог таслуулахгүй байх үүднээс өөрчлөлт оруулахыг оюутнаас шаардах.

- Оюутан амжилттай суралцаж буй бол түүнд хос мэргэжил эзэмшихийг санал болгох.

- Сургалтын алба, санхүүгээс оюутны асуудлыг шийдэхэд холбогдох мэдээллийг гаргуулж авах.

- Оюутан амжилттай суралцаж нийгмийн идэвхээр тэргүүлж байгааг тодорхойлон сургуулийн захиргааны шагналд нэрийг нь дэвшүүлэх.

- Өөрийн зөвлөдөг оюутны нийгмийн асуудал, тэдний санал, хүсэлтийг шаардлагатай гэж үзвэл сургуулийн удирдлага, сургалтын алба, холбогдох тэнхим, багшид уламжилж шийдүүлэх эрхтэй.

Үүрэг:

- Оюутны хувийн мэдээлэлд гарсан еөрчлөлтөөс сургуулийн мэдээллийн баазад оруулах шаардлагатай мэдээг улирал бүрийн эхэнд сургалтын алба, холбогдох нэгжид уламжлан өөрчлүүлж байх.

- Сургалтын нэгдсэн хуанли, хичээлийн кредитийн задаргааг оюутанд танилцуулж мөрдүүлэх, сургалтын төлөвлөлт, хөтөлбөр сонголт-1, оюутны хичээлийн хуваариа гаргахад нь зааварчлан туслах

- Оюутны дотнын туслагч, зөвлөгч байж, сургалтын дүрэм журмыг сурталчилан ойлгуулж, иргэний өндөр соёлтой, мэргэжлийн нарийн ур дүйтэй, хөрвөх чадвартай мэргэжилтэн болох итгэл үнэмшилийг төрүүлэх үүрэгтэй.

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө

8.1 Хөтөлбөр нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан, дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрт тавигдах  нийтлэг шаардлагыг хангасан байна.

8.2. Хөтөлбөр нь ерөнхий танилцуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сургалтын арга зүй, суралцах орчин, элсэгчдэд тавих шаардлага, багшид тавих шаардлага, төгсөгчдийн эзэмших ур чадвар, суралцагчийн үнэлгээ, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, удирдлагын мэдээллийн систем, харилцаа хамтын ажиллагаа болон бусад мэдээллээс бүрдэнэ.

8.3. Сургалтын хөтөлбөрийг бакалаврын түвшинд өдөр, орой, эчнээ хэлбэрээр үндсэн, давхар мэргэжил олгох хэлбэрээр боловсруулна.  

8.4. УБЭИС-д зөвхөн хөтөлбөрийн хороогоор хэлэлцэж, сургуулийн Ректор баталсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

8.5. Сургалтын хөтөлбөр боловсруулах, батлах, өөрчлөх, үйл явцыг Сургалтын проректорын удирдлагын чиг үүргийн хүрээнд УБЭИС-ийн хөтөлбөрийн хорооны журмаар зохицуулна.

8.6. Сургалтын төлөвлөгөө нь сургалтын түвшин, агуулга, багтаамжийг илэрхийлсэн үндсэн баримт бичиг мөн бөгөөд түүнийг сургуулийн захирал, бүрэлдэхүүн сургууль, тэнхим, багш, ажилтан бүр үйл ажиллагаандаа мөрдөнө.

8.7 Бакалаврын сургалтын төлөвлөгөөг 4 жил буюу 8 улиралд 120-иос доошгүй кредит байхаар тооцож боловсруулна. Гэхдээ оюутанд хичээл сонголтоор дээрх хугацааг өөрчлөх боломж олгоно. Их, дээд сургууль төгсөгчид 2 дахь мэргэжлээр суралцахаар элсэх тохиолдолд ерөнхий суурь хичээлийн агуулгын багтаамжийг 30-36 кредит байхаар бодож нийт кредитийн дүнгээс хасч тооцно.

8.8 Өмнөх сургалтын кредитийг оролцуулан магистрантурын сургалтын төлөвлөгөөг 150 кредитээс, докторантурын сургалтын төлөвлөгөөг 210 кредитээс доошгүй байхаар боловсруулна.

8.9 Бакалавр, магистрантур, докторантурын сургалтын төлөвлөгөөг сургалтын алба бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн саналыг үндэслэн сургуулийн Ректор, Проректорууд баталгаажуулна.

8.10 Давхар болон хос мэргэжил, хавсарга хөтөлбөр, давтан болон богино хугацаат сургалтын агуулгыг холбогдох тэнхимээс боловсруулж, Сургуулийн захиргааны холбогдох алба, ажилтнуудаар баталгаажуулан, мөрдөн ажиллана.

 

 

 Хичээлийн хэлбэр

9.1 Хичээл дараах хэлбэртэй байна.

9.1.1 Хичээлийн гол хэлбэр нь лекц байна. Лекцийг хичээл сонгосон оюутны тоо, тухайн хөтөлбөрийн онцлогоос хамааран 120 хүртлэх тооны суралцагчдыг том бүлэг болгон профессор, багш нар уншина. Багш унших лекцийн сэдэв материалыг урьдчилан тараах, харилцан ярилцлага, асуулт хариулт, санал солилцох, асуудал дэвшүүлэх зэргээр сургалтын идэвхтэй хэлбэрээр лекцийг явуулна.

9.1.2 Семинарыг 30 хүртэл оюутнаар бүлэг болгон зохион байгуулж, тодорхой сэдвийн хүрээнд харилцан ярилцах, дүгнэлт өгөх, бие даалтын ажил хийлгэж дүгнэх хэлбэрээр явуулна харин гадаад хэлний бүлгийг 20-оос доошгүй оюутантай зохион байгуулж болно.

Мөн бодлого бодуулах, дасгал хийлгэх, схем, диаграм, тест, төсөл боловсруулах, дүгнэлт гаргах зэрэг практик дасгалын хичээлийн хэлбэрээр явуулна.

9.1.3 Лабораторийн ажлыг техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж, компьютер, сургалтын бусад хэрэглүүрийн тусламжтайгаар мэдлэг, дадал, чадвар эзэмших, туршилт хийх зэрэг хэлбэрээр гүйцэтгэнэ. Лабораторын бүлгийн оюутны тоо нь техник хэрэгсэлийн хүрэлцээнээс хамаарч семинарын бүлгээс цөөн оюутнаар зохион байгуулах боломжтой.

9.1.4 Бие даалтыг профессор, багш нартай тодорхой сэдвээр хамтран ажиллах, багш нарын зөвлөсөн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, өөрийн санаачилгаар ном, материал, баримт бичгийн тодорхой сэдэв, бүлгээр боловсруулалт хийх, илтгэл, бичгийн ажил бичиж хамгаалах, судалгаа, шинжилгээнд оролцох, тэдгээрийн үр дүнг дүгнүүлэх хэлбэрээр семинарын практикийн хичээлийн үндсэн элемент байдлаар зохион байгуулна. Гадаад хэлний хичээлийн бие даалтын ажлыг гэрийн уншлага, орчуулгын ажил шалгах, дэвтэр засалт зэрэг хэлбэрээр зохион байгуулна. Багш нарын оюутантай ажиллах бие даалтын графикийн биелэлтэнд Сургалтын алба янз бүрийн хэлбэрээр хяналт тавина.

9.1.5 Оюутан, суралцагчид зайлшгүй мэдвэл зохих нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлаг, хууль эрх зүй, байгалийн шинжлэх ухааны ололт, төрийн бодлоготой холбогдох сэдвээр богино хугацааны лекцийг сургуулиас үнэ төлбөргүйгээр зохион байгуулна. Лекцийг улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн зүтгэлтэн, сургуулийн удирдах ажилтанууд, мэргэжилтэн, бизнесменүүдийг урьж уншуулна.