Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

МЭНДЧИЛГЭЭ ЗАХИРЛЫН

Та бүхнийг Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн веб хуудсанд урьж байгаадаа таатай байна. Эндээс үнэ цэнтэй олон зүйлийг олно гэдэгт итгэж байна. Энэ жил бид төрөлх сургуулийнхаа үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж, хүрсэн ололт амжилтаа тэмдэглэх таатай боломж, гайхалтай цаг үе тохиож байна. Өнөөдөр манай сургууль улсын хэмжээнд томоохон, нэр хүндтэй хувийн их, дээд сургуулийн нэг болж өсөн дэвжлээ.

20 жилийн ой нь Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн түүхэнд нэн чухал үе шат болон тэмдэглэгдэж байна. Манай сургууль өөрийн зорилгыг хэрхэн биелүүлж байгаагаа дүгнэж, даяарчлал, мэдээллийн технологийн хувьслын эрин үед өсөн нэмэгдэж буй их, дээд боловсролын эрэлт хэрэгцээг хангах боломж, бололцоогоо цэгнэх цаг үе ирээд байна.

Бид бизнесийн, инженерийн болон нийгмийн ухааны гурван сургуулиараа дамжуулан чанартай сайн боловсролыг санал болгож байгаа нь оюутнуудаа ирээдүйд бэлтгэх хамгийн зөв, сайн арга зам гэдэгт итгэлтэй байна.

Манай сургууль 30 гаруй чиглэлээр бакалавр болон магистрын шатлалын хөтөлбөртэй бөгөөд төгсөлтийн дараах докторын сургалт нь эдийн засаг болон менежментийн өндөр төвшний мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Би оюутан, ажилтан, ажиллагчдынхаа зорилгодоо хүрэх, амжилт гаргах таатай орчин бүрдүүлэхийг туйлын зорилгоо болгон ажиллаж байна.

Бид үндэсний болон дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэх, нийгмийн өөрчлөлт хийх чадавх бүхий ирээдүйн мэргэжилтнүүд болон манлайлагчдыг бэлтгэнэ.

Манай сургуульд тавтай морилохыг урьж байна. Та бүхний санал, хүсэлтийг сонсохдоо бид үргэлж баяртай байх болно. Доорх хаягаар холбогдоно уу. /https://uberdem.edu.mn/eneollment/h/

Доржийн Алимаа

Улаанбаатар эрдэм их сургуулийн захирал, доктор, профессор