A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home7/ube/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

Улаанбаатар Эрдэм их сургууль
Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
1996-2019 он

ДОКТОРЫН ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

УБЭИС нь 2014 онд Эдийн засаг, Бизнесийн удирдлагын ухаанаар докторын зэрэг хамгаалуулах эрх авснаар докторантурын сургалтыг амжилттай явуулж байгаа бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд докторантурын хөтөлбөрт 40 орчим докторантууд суралцаж байна.

Манай анхны докторантууд болох Бурханч лам Г. Пүрэвбат “Монголын бурханы шашины урлахуйн ухааны тогтолцоо болон хөгжлийн хэтийн төлөв, үнэлэмжийн асуудал” сэдэвт судалгааны ажлаар БИЗНЕСИЙН УХААНЫ ДОКТОР,  Ц. Дашдондог “Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулах зарим асуудал” сэдэвт судалгааны ажлаар ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОРЫН зэргийг тус тус хамгаалсан юм.

Тус сургуулийн захиргаа болон Хамгаалуулах зөвлөл нь 2017 оны 02 дугаар сарын 06 ны өдөр шинэхэн  докторууддаа докторын зэргийн дипломыг  ёслол төгөлдөр гардуулж УБЭИС-ийн анхны докторуудаа төрүүллээ.

Доктор Г. Пүрэвбат, Ц. Дашдондог нартаа баяр хүргэж цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлч их үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе

 

УБЭИС-ИЙН ЗАХИРГАА, ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ