Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
ДОКТОРЫН (PH.D) ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ХУРЛЫН ЗАР

Улаанбаатар Эрдэм Их сургуулийн Эдийн засгийн салбарын докторант Адъяа овогтой Жаргалсайханы “Малын өсөлтөнд цаг агаарын хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөлөл ба түүний эконометрик загварчлал” сэдвээр Эдийн засгийн ухааны доктор (Ph.D)-ийн зэрэг горилсон диссертацийн хамгаалуулах хурал 2017 оны 4-р сарын 10-нд 16.00  цагт Улаанбаатар Эрдэм Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 405 тоот танхимд болно.

 

 

ЭДИЙН ЗАСАГ , БИЗНЕСИЙН  УДИРДЛАГЫН  ХАМГААЛУУЛАХ  ЗӨВЛӨЛ

 

Улаанбаатар Эрдэм Их сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын докторант Жигмэдсамбуу овогтой Отгонбатын “Их сургуулийн өрсөлдөх чадварыг рейтингээр үнэлэх арга зүйн асуудал” сэдвээр бизнесийн удирдлагын доктор (Ph.D)-ийн зэрэг горилсон диссертацийн хамгаалуулах хурал 2017 оны 4-р сарын 10-нд 14.00  цагт Улаанбаатар Эрдэм Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 405 тоот танхимд болно.

 

 

ЭДИЙН ЗАСАГ , БИЗНЕСИЙН  УДИРДЛАГЫН  ХАМГААЛУУЛАХ  ЗӨВЛӨЛ