Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
2017.04.08-нд зохиогдсон мэдлэгийн менежментийн улсын V олимпиадад манай сургуулийн баг 3-р байр эзэлж, хүрэл медаль хүртлээ.

Мэдээ
2017.04.08-нд зохиогдсон “МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН V ОЛИМПИАД”-д манай сургуулийн баг 3-Р БАЙР ЭЗЭЛЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ. МУИС-аас жил бүр зохион байгуулдаг тус олимпиадад энэ жил 6 сургуулийн баг оролцсоноос алтан медалийг СЭЗИС, мөнгөн медалийг ХААИС-ийн баг тус тус хүртжээ.
Олон улсын бизнес, эдийн засгийн сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн Business Strategy Game аргыг ашиглан зохиогддог уг тэмцээнийн шүүлт нь тусгай программаар явагддаг онцлогтой. 
Манай сургуулийн багийг ЭЗ, Менежментийн тэнхмийн дэд профессор Ч.Батхүү удирдаж, багийн бүрэлдэхүүнд нь БУ-3 ангийн Ц.Ууганбаяр, М.Тэмүүжин, БУ-2 ангийн Э.Базаррагчаа нар орсон юм.

Ч. Батхүү багш уг олимпадад жил бүр БУ-ийн ангийн оюутнуудаас баг бүрдүүлэн оролцдог бөгөөд сүүлийн 4 жил дараалан амжилттай оролцож эхний 2, 3 байранд шалгарч байсан юм.  Сургууль, хамт олныхоо нэрийг цуурайтуулсан багш, оюутнууддаа ажил, сурлагын өндөр амжилт хүсье.