Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            

МАТЕМАТИК, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ТЭНХИМ

Манай тэнхим 1997 онд Эдийн засгийн тэнхимээс салбарлан Математик -Мэдээлэл зүйн тэнхим болж байгуулагдан сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн. Тус тэнхим нь мэргэжлийн 7ангитай ба 2003 онд Ня-бо мэдээлэл зүйн, 2011 онд Программ хангамжийн мэргэжлийн ангиудын анхны төгсөлтөө амжилттай хийсэн. Манай  тэнхимд: ММЗТ-н тэнхимийн эрхлэгч,Багш . Ц.Нямаа, зөвлөх багш доктор, профессор О.Телеү, шинжлэх ухааны доктор, профессор С. Бямбаа, Математик, мэдээлэл зүйн тэнхимийн Зөвлөх багш Доктор, профессор С.Байгалтөгс,  Математикийн багш, дэд проф С. Даваабаяр  Багш, Магистр Ц. Нэргүйбаатар Багш, Магистр Э. Ундраа, Сургалтын инженер Э.Батзаяа

 зэрэг өндөр мэргэшсэн дадлага туршлага бүхий эрдмийн зэрэг цолтой үндсэн 7 багш,1лаборант ажиллаж байна.

Тэнхим нь мэргэжлийн ангийн 60-иад оюутантай. Орчин үеийн загварын 80 орчим компьютерээр тоноглогдсон, дотоод сүлжээ, интернет бүхий компьютерийн дөрвөн лабораторитой.

Эдгээр өндөр мэргэжлийн багш нар орчин үеийн техникийн бааз суурь дээрээ тулгуурлан монгол оронд нэн шаардлагатай байгаа мэргэжлээр чанартай сургалт явуулж байна. Манай тэнхимийн явуулж буй мэргэжлээр төгсөгчдийн 85% орчим нь төрийн болон хувийн,тухайлбал Голомт банк, Хасбанк, Төрийн сан, Аэрмаркет зэрэг байгууллагуудад амжилттай ажиллаж байна.

Манай тэнхимийн зорилго нь Олон улсын стандартад нийцсэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай  компьютерийн мэргэжилтэн бэлтгэхэд үйлчлэх явдал бөгөөд үүний тулд хичээлийн шинэчлэгдсэн иж бүрэн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан мөрдөх, багшлах боловсон хүчний мэргэжлийн түвшин, заах арга зүйг байнга дээшлүүлэх, сургалтын материаллаг баазыг сайжруулах явдал юм.

Өнөөгийн байдлаар тэнхимийн харъяаны мэргэжлийн 5 анги, орчин үеийнPentium-I3, I5 процессортой 80 гаруй компьютерээр тоноглогдсон, дотоод сүлжээ, интернэт бүхий лаборатори тус бүр өөр өөрийн зорилго чиглэлээр байгуулагдсан бөгөөд DAIMOND нягтлан бодох бүртгэлийн цогц програм, Green ERP компаний хүний нөөцийн цогц програм, мэргэжлийн ангийн оюутнуудад зориулагдсан интернэт орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

Цаашид Багш, оюутны эрдэм судлалын ажлыг чанаржуулах, Олон Улсын дээд боловсролын стандартад нийцсэн, интернэтэд суурилсан сургалттай, хөрвөх чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэхэд ажлыг чиглүүлж байна.