Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
Улаанбаатар эрдэм их сургуулийн зарим олон улсын хамтарсан хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл

Улаанбаатар эрдэм их сургуулийн зарим олон улсын хамтарсан хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл

 Нэг.  Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хуулийн их сургууль

  •  Олон улсын сэтгүүлч
  •  Нягтлан бодох
  •  Аялал жуулчлалын менежмент
  •  Салбарын эдийн засагч /Аж үйлдвэр, Барилга, Тээвэр, Нефть уулын үйлдвэрлэлийн комплексийн /

Эдгээр хөтөлбрүүдээр суралцахад Эхний 2 жил тус их сургуульд суралцах ба сүүлийн 2 жилд Эрхүүд суралцана.  Тус сургуульд суралцах үеийн сургалтын төлбөр дотоодын  буюу  манай тарифаар суралцах ба Оросын Холбооны улсад суралцах үед дээрх сургуулийн  тарифаар суралцана.  ОХУ-ын ерөнхийлөгчийн сургалтын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Уг хөтөлбрөөр суралцагч 2 улсын дипломтой төгсөнө. Улаанбаатар эрдэм сургуульд суралцах явцдаа орос хэлний мэдлэг, ярианы чадвараа  үндсэн хөтөлбрийн төлбрийн хүрээнд суралцах,   мөн  Эрхүүд явж хийх зуны сургалтанд хамрагдах  боломжтой.

Хоёр.  ӨМӨЗО-ны Шилийн гол ажил мэргэжлийн дээд сургууль.

  •  Хятад хэл, орчуулга ,  1 + 3  хөтөлбөр/   1 жил тус сургуульд , 3 жил Шилийн гол хотод/
  • Хятад хэлтэй Бизнесийн удирдлагын мэргэжилтэн/ 2,0 жил тус сургуульд, 2 жил Шилийн гол хотод суралцана./
  • Хятад хэлтэй  Цахилгааны инженер / 2,5 жил тус сургуульд, 2 жил Шилийн гол хотод суралцана/

Шилийн гол ажил мэргэжлийн дээд сургуульд  суралцах хугацаандаа  сургалтын ба амьжиргааны бүрэн тэтгэлэгтэй, оюутнаас гарах зардал байхгүй.

 

Гурав. ӨМӨЗО-ны  Эрээн хот дахь Олон судлалын  дээд сургууль.

  • Хятад хэл, орчуулга ,    /2,0 жил тус сургуульд, 2 жил Эрээн хотод суралцана./
  • Хятад хэлтэй Бизнесийн удирдлагын мэргэжилтэн /2,0 жил тус сургуульд, 2 жил Эрээн  хотод суралцана./

 

  • Хятад хэлтэй Аялал жуулчлалын менежер , / 2,0 жил тус сургуульд, 2 жил Эрээн хотод суралцана./

 

Эрээний ОСДСургуульд суралцах хугацаанд сургалтын тэтгэлгээр суралцана. Амьжиргааны зардлаа өөрөө бүрэн хариуцна.