Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
1996-2019 он
Ард Аюушийн хөдөлгөөнийг арай өөр өнцгөөс харжээ

АРД АЮУШИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ АРАЙ ӨӨР ӨНЦГӨӨС ХАРЖЭЭ

Т.САЙХАН, Г.ХҮМҮҮНГУА

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэнгийн “Ард Аюушийн хөдөлгөөнийг арай өөр өнцгөөс харах юм бол…” нэртэй номын нээлт өнөөдөр /10.13/ Улаанбаатар Эрдэм их сургууль дээр боллоо. Эрдэм шинжилгээний өгүүлэл, эргэцүүлэл, хөрөг таталбар, дуртгал, тэмдэглэл, телевизийн судалгааны материалууд дээр үндэслэсэн бүтээлийн нээлтэд түүх, соёлын салбарын олон эрдэмтэн судлаач хүрэлцэн иржээ. Гавьяат хуульч Ц.Шаравдорж, Юмжаагийн Цэдэнбал сангийн төлөөлөгч н.Булган, ШУА-ын Олон Улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Базардорж, Номиноо тайж Гомбожавын ачинцар, клиникийн профессор Н.Байгалмаа, соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Жамъян, академич  Д.Дорж  зэрэг эрхмүүд ирж, шинэ бүтээлийг нь шүүн тунгаалаа. Сэтгүүлзүйн нийтлэлийн салбарт олон номоо нээж байсан туршлагатай уран бүтээлч маань “Ард Аюушын хөдөлгөөнийг арай өөр өнцгөөс харах юм бол” бүтээлийнхээ нээлтийг энэ удаа арай өвөрмөц байдлаар хийлээ.  Номын баримт дээр тулгуурласан илтгэлийг УБЭИС-ийн магистрант Л.Сувдаа хүргэсэн.  Мөн тус сургуулийн сэтгүүлзүй олон улс судлалын тэнхимийн эрдэмтэн багш нарын баг Монгол дахь хэлмэгдүүлэлт хийгээд шударга ёсны өнөөгийн бодит байдлын талаар олон нийтийн дунд судалгаа явуулжээ.  Нээлтийн үеэр судалгааны  дүнд дэд профессор Б.Уянга танилцуулсан юм. Тэд судалгааны  үндсэн дээр Монголд шударга ёс алдагдаж байгаа нь хэлмэгдүүлэлт үүсэх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн дүгнэлтэд хүржээ.  Энэ үеэр эрдэмтэн судлаачдын номын эзэн хийгээд бүтээлд хүргэсэн үгийг хүргэж байна.

Гавьяат хуульч Ц.Шаравдорж: Бодит мэдээллийг хүргэх гэж зорьсонд номын үнэ цэнэ оршиж байна

-Өнөөдөр Монголын нийгэм нөлөөт толины  вант улс гэдэг шиг орчинд байгаа мэт санагддаг. Бүх зүйлийг болж бүтэж сайхан байгаа,  шударга ёс ялж ард иргэд хангалуун, төр засаг амгалан байна гэх мэтээр сурталчилж буруу ойлголт өгч байна. Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл байгаагийн дотор нэгдүгээрт хууль хяналтын байгууллага ийм ойлголтыг өгөөд их нөлөөлж байх шиг. Мөн хэвлэл мэдээллийнхэн тодорхой ашиг сонирхолд үйлчилдэг болсон цаг. Харин энэ ном нь бодит мэдээллийг хүргэх гэж зорьсонд ач холбогдол нь оршиж байна. Монголын нийгэмд тулгамдсан бөгөөд эмзэг асуудлуудыг хөндөж үнэн бөгөөд бодит мэдээллийг хүргэж байгаа эрхэм нөхөр  Баасансүрэн болоод судалгааны ажлын хамт олонд талархаж  байгаагаа илэрхийлье. Бид монголын нийгмийн өмнө тулгамдсан болоод түүхийн эмзэг сэдвүүдийг өндөрлөгөөс их ярьдаг. Гэвч бодит байдал дээр өнөөдөр юу болоод байгаа вэ гэдгийг хэлэх хэрэгтэй.

ШУА -ийн олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нармйн бичгийн дарга, доктор Д.Базардорж: Бодит судалгаан дээр бүтсэн сайхан бүтээл болжээ

-Энэхүү номын агуулгыг үзвэл түүх судлал, сэтгүүлзүй, улс төр судлал гэсэн олон салбар ухааныг дамнажээ.   Бодит судалгаан дээр бүтсэн сайхан бүтээл болжээ. Тэр дотроо Ард Аюуш судлалын тухай томоохон хэмжээний өгүүллэг бичиж түүгээрээ нэрлэсэн байгаад  би их олзуурхаж байна. Ард Аюушийн талаар ийм сайхан өгүүлэл бичиж түүгээрээ нэр өгч хэвлүүлэн олон хүмүүст хүргэж байгаа танд баярлалаа.

“Юмжаагийн Цэдэнбал” ТББ-ын тэргүүн  Жамбалсүрэн: Шударга ёсыг тогтооё гэсэн эрмэлзлэл бүхий бүтээл болжээ.

-Монголын нийгэмд тулгараад байгаа маш чухал асуудлыг хөндсөн яриа хэлэлцээр их олон газар болж байна. Үүнийг үргэлжлүүлж шийдье,  шударга ёсыг тогтооё гэсэн ийм эрмэлзлэл бүхий асуудал дэвшүүлсэн их том өгүүлэл энэ номонд гарсан байгааг олж уншаад сэтгэл их хөдөллөө. Сэтгүүлчид болоод оюун санааны талынхан, улс төр хэлмэгдүүлэлт, улс орны хувь заяаны асуудлууд руу анхаарлаа чиглүүлж тоймтой ойлгомжтой судалгааны материал дүгнэлтүүдийг номдоо дэлгэрүүлж тавьсанд маш их баярлаж байна.

Эх сурвалж:www.polit.mn