Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
1996-2019 он

ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ 

 

 

4.1. Элсэгчид  тус сургууль дээр өөрийн  биеэр ирж бүртгүүлэхээс гадна хөдөө орон нутгаас элсэгчдийг тус сургуулиас томилогдсон бие төлөөлөгчдөөр дамжуулан, мөн  www.uberdem.edu.mn /enrollment/h/ цахим хаяг дахь онлайн бүртгэлийн хуудсаар бүртгүүлж болно.

 

4.2  Элсэлтийн бүртгэлийн явцад ЭЕШ-ын дүнгээр элсэх болзол хангаж, хяналтын тоонд багтсан иргэдэд УБЭИС-ийн суралцах эрхийн бичиг олгоно.Элсэгчдэд олгосон суралцах эрхийн бичиг сургуульдаа ирж бүртгүүлэх үед нэг үндсэн баримт болно.

 

        4.3  Элсэгчид нь  2019 оны 6-р сарын  25наас УБЭИС дээр бүртгүүлж эхлэх ёстой. 

 

        4.4  Элссэн иргэд бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ. Үүнд:

 

1.Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт

2.ЭЕШ-ын цахим карт /батламж/

3.Сурагчийн хувийн хэрэг

4.Иргэний үнэмлэхний хуулбар

5.Цээж зураг( 4 хувь)

6.Бүртгэлийн хураамж төлсөн баримт

 

4.5. Элсэгчдийн бүртгэлийн үндсэн дээр элссэн оюутан бүрийн нэрээр захирлын тушаал гарснаар элсэлтийн ажлыг дууссанд тооцно.