Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
1996-2019 он

Номын сангийн танилцуулга

Эрхэм зорилго

Багш, оюутан, сурагчдад чанартай, хүртээмжтэй, шинэлэг үйлчилгээг хүргэж, эрэлт хэрэгцээг хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эрдэм шинжилгээ, мэдээллийн төв болно.

Номын сангийн үйл ажиллагаа

УБЭИС-ийн номын сан нь хоёр уншлагын танхимтай.  Уншлагын танхим нь 70,52 квм табайтай 80 суудалтай. 

Эрдэм шинжилгээний уншлагын танхим нь 22,31 квм талбай бүхий 26 суудалтай.

Номын сан нь 30000 номын үндсэн фондтой, багш, оюутны бие даалтын өрөө, мэдээлэл авах утасгүй интернетийн (wireless) орчинтой.

УБЭИС-ийн 10 жилийн ойн хүрээнд 2007 оны хичээлийн жилд шинэ хичээлийн барилга ашиглалтанд орсноор   номын сангийн уншлагын танхимийн талбайг нэмэгдүүлсэн нь багш, оюутан, суралцагчдын мэдлэг боловсролоо дээшлүүлэх таатай орчин бүрдүүлсэн.  

            УБЭИС-ийн номын санд мэргэжлийн  номын санч – мэдээллийн ажилтан,  ажиллаж байгаагаа  бакалавр 2 ажилтан ажиллаж байна.

            “Улаанбаатар Эрдэм Их” сургууль нь өнөөгийн байдлаар 2 номын санч, уншлагын хоёр танхим, номын фонд болон  цахим ном, 30 мянга гаруй ном, сурах бичиг, гарын авлага, хэвлэмэл бус сургалтын материал 250 гаруйтай бөгөөд багш оюутнуудад  өдөрт 8 цагаар, долоо хоногт 40 цагаар үйлчлэн ажиллаж ном, хэвлэл мэдээллээр хангах үйлчилгээг явуулж байна.

Номын сангийн бүрэлдэхүүн:

Номын санч Б.Гандиймаа, С.Отгонжаргал.

Номын сангийн зөвлөлийн үйл ажиллагаа

Номын сангийн зөвлөлийг анх захирлын 2007 оны 10 сарын 05-ны өдрийн 21 дүгээр тушаалаар 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагаа, сургууль дээрх сургалтын тоног төхөөрөмж бүрдүүлэлтэд хяналт тавин ажилладаг.

Номын сангийн ангилал

            БСШУ-ны сайдын Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2001 оны 180-р тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор номоо олон улсын ангилал DDC буюу Дьюгийн аравтын ангиллаар ангилж одоогоор номын сангийн бүх ном ангилалд ороод байна.

Ном олгох үйлчилгээ

            Үндсэн фонд болон цахим хэлбэрээр, ном сурах бичиг, хэвлэлийг уншлагын танхимаар болон гэрээр олгох үйлчилгээ үзүүлж байна.

Лавлагаа ном зүй

            Уншигч нь номын сангийн ном хэвлэлийг уламжлалт цаасан католги болох үсэг дараалал, төрөл ангийн катологиас хайхаас гадна цахим номын фондоос  хайлт хийж, өөрт хэрэгтэй ном хэвлэлээ сонгох боломжтой.

Цахим ном

2013-2014 оны хичээлийн жилд сургалтын орчинд цахим хөтөлбөр хэрэгжиж байгаатай уялдан сургалтанд хэрэглэгддэг ном, сурах бичгийг цахим хэлбэрт оруулсан. Одоогийн байдлаар 800 ширхэг номыг цахим хэлбэрээр унших боломжтой.

    “Улаанбаатар Эрдэм Их” сургууль нь өнөөгийн байдлаар 2 номын санч, уншлагын хоёр танхим, номын фонд болон  цахим ном, 30 мянга гаруй ном, сурах бичиг, гарын авлага, хэвлэмэл бус сургалтын материал 250 гаруйтай бөгөөд багш оюутнуудад  өдөрт 8 цагаар, долоо хоногт 40 цагаар үйлчлэн ажиллаж ном, хэвлэл мэдээллээр хангах үйлчилгээг явуулж байна.