Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
1996-2019 он
Шинэ номын танилцуулга

Шинэ номын танилцуулга

            Тус сургуулийн үүсгэн байгуулагч Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Т.Дорж олон жилийн турш их, дээд сургуульд багшилж, эрдэм шинжилгээний ажил хийж ирсэн туршлагадаа тулгуурласан ахисан түвшний “МЕНЕЖМЕНТ” сурах бичгээ туурвиж, уншигчдын гарт тавьж байна.

            Энэхүү сурах бичиг нь 14 бүлэгтэй бөгөөд их, дээд сургуулийн менежментийн хөтөлбөрийн агуулгатай бүрэн нийцэж байгаа тул оюутан, магистрант, докторант нарын ширээний ном болох бөгөөд уг бүтээл дэх менежментийн арга ухааныг бизнесийн болон төрийн байгууллагын бүх шатны менежерүүд, мэргэжилтнүүд бие даан уншиж судлан өөрсдийн үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэх бүрэн боломжтой.