A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home7/ube/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

Улаанбаатар Эрдэм их сургууль
Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
1996-2019 он

УБЭИС-ийн  “Эрдмийн чуулган 2019” эрдэм шинжилгээний хурлын Нийгмийн ухаан сургуулийн салбар хуралдаан болж өндөрлөлөө.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаж тус сургуулийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН”-ы Нийгмийн ухааны багш, оюутны салбар хуралдаан 2018 оны 11 сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Салбар хуралдаан нь багш болон оюутнуудын гэсэн зохион байгуулалтайгаар явагдлаа.

Оюутнуудын эрдэм шинжилгээний бага хуралд нийт 19 оюутан илтгэл хэлэлцүүлснээс

  1. Нийгмийн ажил сэтгэл судлалын II ангийн оюутан О. Цогзолмаа “Оюутнуудыг сэдэлжүүлэхэд хичээлээс гадуурх үйл ажиллагааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэл тэргүүн байр
  2. Бага ангийн боловсролын II ангийн оюутан П.Соёлмаа “Бага боловсролын цөм хөтөлбөрт хийсэн дүн шинжилгээ” сэдэвт илтгэл дэд байранд  тус тус шалгарлаа.

Багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд нийт 11 багш илтгэл хэлэлцүүлснээс

  1. Нийгмийн ухааны тэнхим улс төр нийгмийн ухааны ахлах багш Д. Сүхболд “Дээд боловсролын маркетинг ба брэнд бүтээх асуудал” (УБЭИС-ийн жишээн дээр) сэдэвт илтгэл тэргүүн байр
  2. Математик,мэдээлэл зүйн тэнхимийн  математик, мэдээлэл зүйн ахлах багш С. Даваабаяр, мэдээлэл зүйн багш Ц.Нямаа нарын хамтарсан “Монгол цэцэн үгийн философи санааны математик илэрхийлэл” сэдэвт илтгэл дэд байранд тус тус шалгарлаа.

Багш оюутны салбар хуралдаанд тэргүүн болон дэд байр эзэлсэн илтгэлүүд УБЭИС-ийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-19”-ийн НЭГДСЭН хуралдаанд оролцож шилдгийн шилдэг өрсөлдөхөөс гадна тус сургуулийн Эрдэм шинжилгээний бичигт илтгэлүүдээ хэвлүүлэх эрхтэй болох юм. 

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ