Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
1996-2019 он

УБЭИС-ИЙН  “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН

ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН  СУРГУУЛИЙН САЛБАР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Даяарчлал, бүс нутгийн интеграцчилал хүчтэй болж байгаатай холбогдон манай улсад хэрэгжих эдийн засаг, нийгэм, соёл, технологи, дэд бүтцийн гүн гүнзгий өөрчлөлтийн онол арга зүйн үндсийг тодруулахад оруулах манай эрдмийн хамт олны хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор “МОНГОЛ, ОРОС, ХЯТАД УЛСУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” “сэдэвээр  эрдэм шинжилгээний бага хурал тус сургуулийн нийт багш нар болон оюутнуудын дунд 2018 оны  11 сарын 30 болон 2018-12-06 ны өдрүүдэд УБЭИС дээр зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр УБЭИС ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн захирал ШУ-ны доктор. Проф.  Г.Батхүрэл, ШУ-ны доктор. Проф.  Н.Содномдорж, УБЭИС-ийн Сургалт хариуцсан захирал Б.Даваасүрэн, нарийн бичгийн даргаар Бизнесийн удирдлагын тэнхимийн багш  Док-т Ц.Батзаяа нар тус тус ажиллав.

Эрдэм шинжилгээний илтгэлүүдийг салбарын тулгамдаж буй асуудалтай холбогдсон байдал, шинжлэх ухааны үндэслэл судалгааны арга зүй, дэвшүүлсэн арга зүй бодитой эсэх, боловсруулалтын түвшинд ашигласан материал, илтгэлийн шинэлэг санаа, практик ач холбогдол,  илтгэх ур чадвар зэргийг харгалзан шалгарууллаа.

Оюутны хуралд нийт 14 оюутны 13 илтгэл ирсэнээс   9 оюутны 9 илтгэл шалгаран  хэлэлцүүлэгдсэнээс НББ-3-р ангийн оюутан Д. Оюунчимэг “АНУ болон Хятадын Худалдааны дайн,  түүний Монгол Улсад үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэл, БУ-2-р ангийн оюутан Р.Отгонцэцэг “Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын коридор: Байгалийн хий” сэдэвт илтгэл тэргүүн болон дэд байрыг эзэлж, тусгай шагналд БС-3-р ангийн оюутан Б.Болдэрдэнэ  “Монгол, Орос, Хятад 3 улсыг холбосон Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй“Цайны зам”аялал жуучлалын өнөөгийн байдал ”,БУ -2-р ангийн оюутан Д.Нүрмаа“МОНГОЛ, ОРОС, ХЯТАД-ын Худалдаа, аж үйлдвэрлэл сэдэвт илтгэлүүд шалгарлаа.

Багш нарын хуралд нийт 5 багшийн 5 илтгэл ирсэнээс 5,  оюутны 5 илтгэл  хэлэлцүүлэгдэж багш Ц. Батзаяа “МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН САЛБАРТ  ГАДААДЫН БАНКНЫ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” сэдэвт илтгэл, багш Н.Мөнхбаатар “ӨРТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт илтгэл тэргүүн болон дэд байрыг эзэллээ.

Багш оюутны салбар хуралдаанд тэргүүн болон дэд байр эзэлсэн илтгэлүүд УБЭИС-ийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-19”-ийн НЭГДСЭН хуралдаанд оролцож шилдгийн шилдэг өрсөлдөхөөс гадна тус сургуулийн Эрдэм шинжилгээний бичигт илтгэлүүдээ хэвлүүлэх эрхтэй болох юм. 

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ