Өнөөдөр: 
Улаанбаатар эрдэм их сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтээ дараах мэргэжлийн чиглэлүүдээр авч байна. Үүнд: Эдийн засаг, бизнесийн удирдлага, менежмент, Инженер, Барилга хот төлөвлөлт, Харилцаа холбоо технологи, Нийгэм, сэтгэл судлал, Гадаад хэл, Сэтгүүл зүй, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш зэрэг хөтөлбөрүүдээр online-аар болон Хөдөө орон нутаг дахь элсэлтийн салбар комиссоор, Мөн УБЭИС-ийн хичээлийн А байрны 106 тоотод тус тус элсэлт авч байна. ШИНЭ ҮЕИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ            
1996-2019 он
“Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” цол хүртлээ

 УБЭИС –ийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн Сэтгэл судлалын багш Б.Баттөмөрийн “Сэтгэл зүйчийн ажлын байр ” төсөл нь 2010 онд Хүүхэд гэр бүл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудад сэтгэл зүйчийн ажлын байр бий болгоход жишиг загвар болсон байна. Мөн багш Б.Баттамөр нь сургууль, цэцэрлэг, дүүрэг, хороо, төрийн байгууллагуудын хүрээнд сэтгэл зүйн зөвөлгөө өгч “Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх төв” нээн ажиллуулж, хувь хүмүүсийг дэмжих үйл ажиллагааг тасралтгүй явуулж мэргэжлээрээ туршлагажсан багш юм. Хөдөлмөр нийгэм хамгааллын салбараас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлж түүнийг  “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасанд сургуулийн захиргаа, хамт олон баяр хүргэн ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!